Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН НАМ ДАХЬ ЭРХ МЭДЛИЙГ НЭМНЭ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэв. АН2ын бүлгээс Р.Гончигдорж гишүүнийг нэр дэвшүүлснийг олонх элдэв асуулт, саналгүйгээр дэмжсэн. Үүний дараа Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын гишүүд тухайн шатны улс төрийн намынхаа удирдах байгууллагын гишүүн байна, мөн намын Хяналтын хороогоор шийддэг асуудлыг шүүхэд шилжүүлэн хэлэлцүүлж болно гэсэн хоёр заалт бүхий уг төслийг гишүүн Р.Бурмаа, Г.Уянга, Ц.Даваасүрэн, Б.Болор нар өргөн барьсан аж. УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн гурван хуулийг нэгтгэж төсөл боловсруулах үүрэг бүхий гурван ч том Ажлын хэсэг байгуулсан.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийг С.Баярцогт, Үндсэн хуулийн Ажлын хэсгийг Л.Цог, үлдсэнийг нь Р.Бурмаа гишүүн ахалж байгаа юм. Нэгэнт томоохон төсөл боловсруулж байгаа атал хажуугаар нь ганц, хоёрхон заалттай төсөл өргөн барих шаардлага байна уу, Ажлын хэсэг дээрх санааг нэгтгээд ярих боломжтой хэмээн “Шударга ёс” эвсэл үзсэн. Энэ шийдвэрээ Н.Батцэрэг гишүүн дахин илэрхийлэв. Төсөл санаачлагч Р.Бурмаа гишүүн “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад цаг их шаардагдана. Бас Үндсэн хуультай холбогдож байгаа. Тиймээс тулгамдсан ийм асуудлаа наана нь шийдээд, дараа нь гол төслөө оруулж ирэхэд шинэ заалтыг нь хад галж болно гэж үзсэн” гэсэн тайлбар өглөө. Түүний танилцуулгатай холбоотойгоор бусад нь асууж, саналаа хэлэв. НИТХ-ын төлөөлөгчид намдаа илүү эрх мэдэлтэй болбол төрийн шийдвэр сонгогдоогүй хүмүүсээс хараат бус, илүү хариуцлагатай гарна гэж АН2ынхан үзэж байгаа аж.

М.Энхболд: -Улстөржиж, намаар талцах нь улс орны эв нэгдэлд сөргөөр нөлөөлдөг. Таны боловсруулсан уг хуулийг баталснаар энэ талцсан байдалд ямар нөлөө үзүүлэх юм бэ?

Р.Бурмаа: -АН-ын УИХ-ын гиш үүд ҮЗХ-ны, МАН-ынхан Бага хурлын хаа гишүүн байдагтай адил зарчмыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагад нэвтрүүлэх гэж байгаа юм. Аливаа нам нэр дэвшүүлэхдээ мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг, тэгсэн атлаа эрх баригч болоогүй бол түүнийгээ хэрэгжүүлж буй эсэхийг нь тодорхой хянадаггүй. Тиймээс намын болон төрийн бодлогыг уялдуулах зорилгоор ийм заалт оруулсан. Улс төрийн намын үйл ажиллагаа төрийн бодлоготой уялдаад ирэхээр улстөржилт цэгцэрнэ.

Х.Тэмүүжин: -Ард түмний шүүлтүүрээр сонгогдсон хүмүүс нь НИТХ-д сууж байхад ийм шалгуураар ороогүй намын удирдлагууд төрийн шийдвэрт нөлөөлж, бодлого тодорхойлж байна. Тиймээс л сонгогдсон гиш үүд тухайн шатны на мынхаа удирдах байгууллагад давхар байх ёс той юм. Энэ бол том зарчим. Улс төрийн намын тухай хуульд үүнийг хуульчлаагүйгээс болоод ард түмний шүүлтүүрээр орж, сонгогдоогүй хүмүүс төрийн бодлогыг алж байна. Тэгчихээд хариуцлага хүлээдэггүй. Улмаар Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах боломжийг нээдэг. Тиймээс сонгогдсон хүмүүс нь бодлогоо тодорхойлоод, хариуцлагаа хүлээдэг байх ёстой.

Р.Гончигдорж: -Ард түмнээс мандат авсан гишүүд улс орны нийгэм, эдийн засгийн асуудлаар шийдвэр гаргахдаа намын байгууллагаас хараат бусаар ажиллах ёстой. Харин намын гишүүний хувиар Хяналтын байгууллагаараа шүүлгэх, иргэний эрх зөрчигдөөд шүүхэд хандах хоёр чинь хоорондоо ялгаатай. Намын дотоод асуудлыг л Хяналтын хороо шийддэг шүү дээ. Тиймээс хоёр дахь заалтыг дэмжихгүй.

Д.Эрдэнэбат: -Аймаг, сум, дүүргийн намын байгууллагууд бодлогын хувьд уялдаатай ажиллах нь төрд чухал. Шинэчилсэн найруулгын төслийг бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж шийднэ. Тиймээс тулгамдсан асуудлаа одоо ярья. Бид хүч түрж шийдэх гээгүй. Хэлэлцэхийг нь дэмжчихээд дараа нь намуудтайгаа суугаад ярилцъя.

М.Энхболд: -Нэг л тохиолдолд зориулж хууль батлах нь зөв юм уу. Ерөнхий сайд түр орлон гүйцэт гэгч томилдог шиг одоо түр хууль гаргах агуулгатай юм зарим гишүүн ярилаа. Жирийн гишүүд намын байгууллагынхаа шат ша танд сонгогдоод явдаг. Ер нь УИХ-ын гишүүд бүгд ард түмнээс сонгогдоог үй шүү дээ. Сонгуулийг холимог хувилбараар зохион байгуулдаг болчихсон. Тиймээс шат дамжлагыг нь дамжилгүйгээр, НИТХ-ын гишүүн л бол тухайн намын удирдах байгууллагад орно гэвэл жирийн хүмүүс нь дургүйцнэ. Манай намынхан Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг шүүхэд өгч байсан. Ийм туршлага байхад заавал хуульчлах шаардлагагүй байх.

С.Дэмбэрэл гишүүн “НИТХ-ынхан заавал намын удирдах байгууллагад орох ёстой юм бол Гэр бүлийн хуульд ч бас нөхөр нь илүү эрх мэдэлтэй байх заалт оруулъя” хэмээн барьцсан. Тусад нь ярилгүйгээр, Ажлын хэсэгт санал болгочих асуудал хэмээн тэр үзэж буй юм. Улс төрийн намуудын тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж буй С.Баярцогт гишүүн ч Р.Бурмаагийн төслийг дэмжив. УИХ, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хоёр ялгаатай учраас ийм заалт оруулснаар орон нутаг дахь талцал, улстөржилтийг улам гааруулна хэмээн Н.Батцэрэг гишүүн үзэж буй юм. Тиймээс төслөө хойшлуулаач гэсэн горимын санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Улмаар төслийг хэлэлцэхийг олонх дэмжлээ

 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.