Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаадын төлөөлөгчид автоматжуулсан системийг сонирхлоо

СЕХ-ны удирдлагууд Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн ерөнхий нарийн бичгийн дарга ноён Видар Хелгэсэнийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Төлөөлөгчид удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг сонирхож, Монголд хэрэглэж буй автоматжуулсан системийн онцлог, хамрах хүрээ, түүнд хөндлөнгийн хяналт тавих боломжийн талаар тодруулсан байна

. Мөн сонгогчдод хандсан сургалт, хөтөлбөр, хууль зөрчигчдөд ямар хариуцлага хүлээлгэх, сонгуульд оролцох намуудын санхүүжилт, сурталчилгааг хэрхэн журамласныг асууж сонирхов. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болсон “Шинэ тулгар ардчилсан орнууд дахь сонгуулийн сорилтууд: Ази, Арабын орнуудын туршлагаас хуваалцах нь” сэдэвт олон улсын хурлын үеэр гарсан санал, шийдвэр биеллээ олсонд талархалтай байгаагаа ноён Видар Хелгэсэн илэрхийлсэн байна гэж СЕХ-ны хэвлэллийн төлөөлөгч мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.