Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайдыг тангараг өргөх үеэр гал нээжээ

Үл мэдэх нэг этгээд Ром хотын төвд Италийн Ерөнхий сайдын өргөөний дэргэд гал нээлээ гэж Reuters агентлаг мэдээллээ. Уг этгээдийг газар дээр нь саатуулжээ. Энрике Летта тэргүүтэй Сайд нарын танхим Ерөнхий сайдын өргөөнөөс нэг км орчим зайд байх Ерөнхийлөгчийн харшид тангараг өргөж байх тэр үед буун дуу гарсан байна. Дор хаяж найман удаа буу дуугарчээ. Хууль сахиулах байгууллагын төлөөлөгчийн үгээр бол хамгаалах албаны нэг ажилтан хүзүүндээ шарх аваад эмнэлэгт нэлээд хүнд байдалтай байгаа аж.

Гэмт хэрэг өдөөгч ч бас шархадсан. Тааварлаж байгаагаар бол тэрбээр Умард Африкаас гаралтай нэгэн бололтой. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталсантай энэ үйл ажиллагаа холбоотой эсэх нь одоогоор тодорхой бус байна. Зүүн төвийн Ардчилсан намын төлөөлөл болох Летта Танхимаа энэ сарын 27-нд төвхнүүлжээ. Энэ хүртэл хоёр сар тус улсад улс төрийн хямрал үргэлжилсэн юм. Шинэ Ерөнхий сайдыг буулт хийж зүүнтэн, баруунтны хоорондох санал зөрөлдөөнийг нэг тийш болгох чадвартай хүн гэж үзэж байна.


Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.