Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Номтойбаяр Д.Арвинаас суралцжээ

Д.Арвин гишүүн УИХ-д гурав дахиа сонгогдсон туршлагатай түшээ. Бас бусдыг аялдан дагалгүйгээр үзэл бодлоо шулуухан хэлчихдэг, шүүмжилчихдэг нэгэн. Гэхдээ үгэндээ хий гаргахгүйн тулд тэрбээр чуулганы хуралдаан дээр цаас харж уншдаг юм. Сүүлийн үед эрхэм түшээд алдаж, адгаж хэлсэн үгэндээ ороогдоод цахим ертөнцийн “тоглоом” болох нь элбэгшсэн тул түүний энэ мэргэн туршлагыг залуу гишүүн Н.Номтойбаяр хэрэгжүүлж, эгчээсээ суралцжээ. УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр тэр санал хэлэхдээ ихэд бэлтгэж ирсэн байв. МАН долоо хоногоор завсарлага авсан учир эрхэм гишүүнд хийгүй үг бэлтгэх хангалттай хугацаа байсан биз. Үгийн “бөөс” түүлгээд байгаа Н.Алтанхуяг ахыгаа шүүмжлэхдээ адилхан алдаж болохгүй учраас бэлдэх нь ч зөв. Цаашид ч бас энэ туршлагаа хэрэгжүүлээд С.Ганбаатарын зогсож ярьдаг шиг, “брэнд” болгочихвол бүр ч зүгээр санагдав. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 thoughts on “Н.Номтойбаяр Д.Арвинаас суралцжээ