Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аврагчид хорт хавдраар илүүтэй өвчилжээ

Одоогоос 12 жилийн тэртээ АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 11-нд болсон халдлагад өртсөн хүмүүсийг аврах гэж өөрсдийгөө үл хайхран ажиллаж байсан аврагчдад өнөөдөр ямар нэгэн эрхтэний хорт хавдар тусчихаад байгаа гэнэ. “Дэлхийн худалдааны төв” гэсэн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаагаар тухайн үед халдлагад ямар нэгэн байдлаар өртсөн болон нуранги цэвэрлэх ажилд оролцсон хүмүүстэй харьцуулахад аврагчид илүү хүнд өвчилсөн нь тогтоогдсон байна.

Бамбай булчирхай, цус, түрүү булчирхай, тунгалгийн булчирхай болон зөөлөн эдийн хорт хавдар зонхилж буй гэнэ. Түүнээс гадна аврагчдын хавдрын эсийн тархалт бусад хүнийхээс харьцангуй хурдацтай байгаа нь судалгаагаар ажиглагджээ. Судалгаанд Нью-Йорк, Нью Жерси, Коннек тикут, Пеньсилвани мужийн нийт 20984 хүн хамрагдсаны 552 нь дээрх өвчн үүдээр өв чилсөн байсан аж. Тиймээс эрүүл мэндийн дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлж, АНУ-ын 50 мужийн иргэдийг хамруулахаар төлөвлөж байгаа юм байна.


 Б.НОРОВ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.