Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МИАТ-ын гүйцэтгэх захиралтай хийсэн гэрээг дүгнээгүй байна

 МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй гавьяат нисгэгч Г.Жаргалсайханы хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, ТУЗ түүнтэй гэрээгээ сунгахгүй байхаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл таржээ. МИАТ компанийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан “Удирдлагуудын дунд хамаатан саднаа ажиллуулах, хэт өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ хийх гэх мэт асуудал байгаа” хэмээн мэдээлж байсан. Энэ мэт асуудалтай нь холбогдуулж Г.Жаргалсайханыг хууль хяналтын байгууллагаас албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж буй талаар мэдээлэл гарах болсон юм.

Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатараас тодруулахад “Төрийн өмчийн хороо төрийн өмчит аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захиралтай хийсэн гэрээгээ дүгнэж эхэлж байгаа. Одоогоор бид уул уурхайн компаниудын гүйцэтгэх захирлуудтай хийсэн гэрээгээ дүгнэж байна. МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхантай байгуулсан гэрээгээ хараахан дүгнээгүй. Тиймээс цаашид сунгах эсэх талаар хэлэх болоогүй” гэлээ.МИАТ-ын гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхантай холбоотой эрүүгийн хэрэг шалгаж буй эсэх талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны хүнээс лавлахад “Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж буй асуудал байхгүй” гэсэн юм.

Нийслэлийн прокурорын газрын албаны хүн ч Г.Жаргалсайханыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаагүй гэдгийг баталлаа.


 Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.