Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕРӨНХИЙ САЙДЫН БАС НЭГ БУЛХАЙ ИЛРЭВ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах, эсэх талаар хэлэлцэх явцад гарсан зарим асуудлыг нягтлах үүрэг бүхий МАН-ын бүлгийн 10 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг өчигдөр дүнгээ танилцууллаа. Тавантолгойн тендерт Ерөнхий сайдын хамаатны компани орол цож, ялсан эсэх, Монголбанк “Чингис” бондын мөнгөөр их хэмжээ ний алт худалдан авсан уу, төрийн албаны орон тоо өмнөхөөс хэдэн хувиар өсөв гэсэн асуудлуудыг тодруулах зорилгоор Аж лын хэсгийнхэн хоёр өдөр ажилласан. Тэд “Эрдэнэс Тавантолгой” компанид үүссэн санхүүгийн хүндрэл чухам юунаас үүдэлтэйг шалгах явцдаа тус компаниас зарласан тендерт Ерөнхий сайдын дүүгийнх нь охины “Говь повер” компани ялсан гэх ноцтой баримтыг баталгаажуулсан байна.

Уг компанийн захирал Г.Уянга нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн гэргий, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүү Н.Наранцэцэгийн төрсөн охин аж. Харин Г.Дэнзэн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашихын зэрэгцээ “Эрдэ нэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг юм байна. 2012 оны арванхоёрдугаар сарын 24-нд “Эрдэнэс Таван толгой” ХК-иас зарласан Цагаан хад дахь гаалийн хяналтын бү сийн үйл чилгээ үзүүлэгчийг сон гон шал гаруулах тендерт “Говь повер” ком пани шалгарчээ. Тавантолгойн уурхайгаас олборлож буй нүүрсийг Цагаан хад дахь гаалийн баталгаат талбайд буулгасныхаа төлөө нэг тонн тутамд 1.5 ам.доллар, жилдээ 17 тэрбум төгрөгийн орлого олох давуу эрхийг ийнхүү тус компани авсан байжээ.

“Говь повер” компани уг тендерт оролцохоосоо өмнө нэг сая төгрөгийн хөрөнгөтэй, барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдсан байсныг Г.Уянга худалдан авмагцаа ганцхан өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчлөн, нэг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болгосноор тендерт оролцоод зогсохгүй, долоо хоногийн дараа дээрх тендерийг авчээ. Тавантолгойгоос өмнөд хөрш рүү нүүрс экспортлоход Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсээр заавал дамжиж, нэг тонн нүүрсний өртөг 3000 төгрөгөөр өсдөг шалтгааныг Ажлын хэсгийнхэн шалгах явцдаа энэ бүхнийг илрүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Г.Уянгын тендерт шалгарсан шалтгааныг Ерөнхий сайдаас асуухад тодорхой хариу хэлээгүй. Харин Гэрэлхүүгийн Уянгыг 1985 онд төрсөн Чулуунбаатарын Уянга болгон бичиг баримтыг нь өөрчилж амжжээ. Сүүлд “гарч ирсэн” Ч.Уянга нь Дорноговь аймгийн харьяат бөгөөд цахим үнэмлэхийн хаягаар нь шалгаж үзэхэд тоосго буулгасан эзэнгүй хашаа байсан гэнэ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдэд УБЕГ хуурамч мэдээлэл өгчээ. Долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхийд томоохонд тооцогдох Тавантолгойн орд бол монголчуудын өмч. Монгол Улсын 764350 иргэн тус бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмших эрхтэй болж, 1500 аж ахуйн нэгж 29 тэрбум төгрөгөөр тус компанийн хувьцааг худалдан аваад буй. УИХын гишүүн Ж.Энхбаярын танилцуулснаар эл компанийн удирдах бүрэлдэхүүнд хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн нэг ч төлөөлөл байхгүй бөгөөд ТУЗ-ийн гишүүдээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга нар ажиллаж байгаа гэнэ. Багануурын уурхайд нэг тонн нүүрсийг 23 мянга, ШивээОвоогоос 18 мянган төгрөгөөр олборлодог бол Тавантолгойд уг зардал 41 мянган төгрөгтэй тэнцэж буй аж. Түүнчлэн Тавантолгойн нэг тонн нүүрс олборлоход найман тонн шатахуун зардаг бол Багануурын уурхайд 1.5 тонн шатахуун зарцуулдаг гэх мэт олон асуудал илэрчээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УБЕГ УИХ-ын гишүүдэд хуурамч материал бүрдүүлэн өгч, хууль бус үйл ажиллагаанд улс төрийн өндөр албан тушаалтнууд орооцолдож, хууль бус үйлдэлдээ төрийн албан хаагчдыг татан оролцуулж байгаад харамсаж байна. Бид ер нь хэнд итгэх вэ. Ард түмнийхээ компанийг тонон дээрэмдэж байгаа энэ асуудлыг АТГ, Хууль зүйн сайд, Ерөнхийлөгч, ТЕГ-т тавьж шалгуулна” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй Ажлын хэсгийн шалгаснаар 1663 орон тоотой байсан яамд 1707 болж өссөнийг мэдээлэв. Зөвхөн хэлтэс, газрын дарга 102 байсан нь 183 болж “данхайжээ”. Тиймээс төрийн албан байгууллагын судалгааг нарийвчлан үргэлжлүүлэхээр болсон байна. Харин Монголбанкинд ажилласан Ажлын хэсгийнхэн мягмар гаригт ажлын цаг дуустал тус байгууллагад өнжиж, шаардлагатай мэдээллийг авахыг хүссэн ч банкны удирдлагууд холбогдох мэдээллийг нууц гэсэн үндэслэлээр гаргаж өгөхөөс цааргалсан аж.

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.