Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРЭЛТ 3000 МВТ-Д ХҮРНЭ

 Эрчим хүчний сайд М.Сономпил өчигдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, салбартаа хийж буй шинэчлэл, ажлын талаар мэдээлэн, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 91.4 хувийг цахилгаан станцууд, 0.48 хувийг дизель станцууд нийлүүлж, 7.6 хувийг нь импортоор авч байжээ. Үлдэх хувийг нь сэргээгдэх эх үүсвэрээс гарган авсныг салбарын сайд дуулгав. Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 813 мВт. Гэтэл эрэлт нь 850 мВт-д хүрсэн бөгөөд дээрх тоо 2020 онд 1300, 2025 онд 3000 болж өсөх төлөвтэй.

Эрчим хүчний яам (ЭХЯ)-ныхан Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг Засгийн газарт ойрын хугацаанд өргөн барих бөгөөд ирэх намар баталж, дараа оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх болов уу хэмээн М.Сономпил ярилаа. Тус салбарынхан дотоодын эрчим хүчний эрэлтийг бүрэн хангахаас гадна экспортлогч орон болох зорилго тавьжээ.

50мВт-ын хүчин чадалтай “Салхит” цахилгаан станц ирэх зургадугаар сарын эцсээр ашиглалтад орно. Уг станцаас Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд дунджаар 30 мВт (салхины хурд зэргээс шалтгаалж) эрчим хүч нийлүүлэх тооцоо гарчээ. Тэлмэний 100 мВтын хүчин чадалтай усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг баталсан, барилгын ажил нь удахгүй эхлэх аж. Салбарын сайд уг станцыг Баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд ихээхэн ач холбогдолтой төсөл гэв. Станцын барилгын ажил эхэлснээс хойш 18 сарын дараа ашиглалтад орох юм байна.

Одоогоор 580 мВт-ын хүчин чадалтай байгаа ДЦС IV-ийг 100 мВт-аар өргөтгөх ажлыг 2014 оны тавдугаар сард гүйцэтгэж дуусах аж. Мөн ДЦС III-ыг энэ онд багтаан 50 мВт-аар өргөтгөх юм байна. Улаанбаатарын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангахын тулд Баянзүрх дүүрэгт “Амгалан” дулааны станц барихаар болсныг бид өмнө нь мэдээлсэн. 348 мВт-ын хүчин чадалтай байх уг станцын барилгын ажлыг энэ сарын эхээр “Чайна машинэри инженеринг” корпорац эхлүүлжээ. Тус корпорац нь БНХАУдаа нэг, дэлхийд зургадугаарт эрэмбэлэгддэг гэнэ.

Эрчим хүчний яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Товуудорж “ДЦС V-ын тендерт хоёр консорциум шалгарч үлдсэн. ЭЗХЯ хоёр консорциумтай гэрээний үнэлгээний асуудлыг хэлэлцэж байгаа. ДЦС V нь концессын гэрээгээр хэрэгжих анхны том төсөл. Гэрээг 25 жилийн хугацаатай байгуулах учраас аль аль талаа эрсдэлд оруулахгүйн үүднээс Ажлыг хэсэг ул суурьтай хандаж байгаа” гэв. “Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед 350-360 мВт-ын эрчим хүчний хэрэглээ бий болно. Одоогоор тэнд БНХАУ-аас 40-80 мВт эрчим хүч импортолж, бас Төвийн эрчим хүчний системээс цахилгаан нийлүүлж буй. Иймээс Тавантолгойн уурхайг түшиглэн 450 мВт-ын хүчин чадалтай станц барихад “Чингис” бондоос 50 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон. Салбарын мэргэжилтний ярьснаар, дээрх хөрөнгийг графикийн дагуу олгох гэнэ. Түүнчлэн Багануурт 700, ШивээОвоогийн уурхайг түшиглэн 300 мВт-ын хүчин чадалтай ДЦС, Эг, Шүрэнгийн 220-330 мВт-ын хүчин чадалтай УЦС барьж, Чойбалсан ДЦС-ыг 50 мВт-аар өргөтгөвөл эрчим хүчний систем доголдохгүй байх боломжтой гэсэн.

М.Сономпил “Станцуудыг ойрын хугацаанд хувьчлахг үй байх. Хувьчлал хийлээ гэхэд 51 хувь нь төрийн эзэмшилд байх ёстой. Цахилгааны үнэ тарифын талаар судалж байгаа” гэв. Эрчим хүчний салбарынхан 56 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, өнгөрсөн жил гэхэд улсын төсвөөс 39.8 тэрбум төгрөгийн татаас авчээ. Цаашид аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх эрчим хүчний үнийг маш багаар нэмж магадгүй бололтой.

Нар, салхины эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цөөнгүй хувийн аж ахуйн нэгжид олгоод байгаа гэнэ. Тэд төслөө хэрэгжүүлбэл сэргээгдэх эх үүсвэрээс 550 мВт эрчим хүч гаргаж авах бололцоотой


 Ц.Болормаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.