Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОСАМА БЕН ЛАДЕНИЙ “ОРЛОГЧ” баривчлагдсан байна

Америкийн холбооны мөрдөх товчоо хамгийн шаргуу хайж буй арван хүний нэг, багш байсан Эрик Жастин Тот гэгчийг Никарагуа улсын цагдаа нар баривчилжээ. Түүнийг Эстели гэдэг хотод байлгаж байгаа бөгөөд ойрын үед нийслэлд аваачиж хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхэнд харуулах гэнэ. Дараа нь асуудлыг шүүх шийдэж, гэмт хэрэгтнийг шилжүүлж өгөх аж.

2011 оны тавдугаар сард Америкийн тусгай хүчнийхний явуулсан ажиллагааны дүнд устгасан “нэг номерын алан хядагч” Осама бен Ладений оронд 2012 оны дөрөвдүгээр сард Тотын нэрийг бичсэн байна. Түүнийг барихад тус хүргэсэн мэдээллийг Холбооны мөрдөх товчоо 100 мянган доллараар үнэлэхээ зарлаж байжээ. Харин одоо уг шагналаа хэн нэгэнд өгсөн эсэх нь тодорхой бус байна.

Тот нь хүүхдийн садар самууныг сурталчилсан зураг авч хадгалсан гэсэн хэрэгт унаад буй. Колумби муж улсын нэгэн сургуульд багшилж байсан Тотагын эсрэг 2008 оны зургадугаар сард хэрэг үүсгэсэн аж. Тот бас энэ үйл ажиллагаагаа Мэрилэнд муж улсад явуулж байсан бололтой. Хамгийн шаргуу эрэн хайж буй хүмүүсийн нэрсийг Холбооны мөрдөх товчоо анх 1930-аад онд олны сонорт хүргэж байжээ. 1950 он гэхэд энэ жагсаалтад 500 орчим хүн орж байсны 90 гаруй хувийг нь баривчилсан гэдэг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.