Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОЛДАВТ УЛС ТӨРИЙН ХЯМРАЛ ҮҮСЭВ

Молдавын Үндсэн хуулийн шүүх энэ сарын 21-нд 10 цаг гаруй хуралдсаны эцэст Влад Филатыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж, шинэ Засгийн газрыг төвхнүүлэх ёсгүй гэж үзсэн байна. Гуравдугаар сарын эхээр Парламент нь Филатад итгэл үзүүлэхгүй гэж үзсэн учир Либерал намаас сонгогдсон депутатууд уг асуудлаар Үндсэн хуулийн шүүхэд хандсан юм байна. Тэдгээр депутатын үзэж буйгаар бол Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг Засгийн газрын гиш үүдийн дотроос шинээр томилоод зогсохгүй, Филатын нэрийг энэ албанд дахин дэвшүүлэх эрхгүй гэнэ. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Николай Тимоти Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг “сүйрэл” гэж нэрлэжээ. Уг шийдвэр гармагц Филат Засгийн газраа яаралтай, хаалттай хуралдуулжээ.

Хуралд Европын холбооноос Молдавт суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн Дирк Шубель оролцсон байна. Филатыг Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилсон Ерөнхийлөгчийн зарлигийг Үндсэн хуулийн бус гэж үзвэл Молдавт улс төрийн шинэ хямрал үүснэ гэсэн бодол шинжээчдэд байна. Энэ сарын 25-наас наана Филат бүрдүүлэх ёстой Засгийн газрын шинэ танхимыг одоогийн нөхцөл байдалд баталж чадахгүй л болов уу гэж шинжээчид үзэж байна. Гэвч Филатын төвхнүүлсэн Засгийн газрыг парламентын 52 депутат дэмжи хэд бэлэн байгаа нь шинэ Кабинетийг батлахад хүрэлцэх санал юм. Түүнээс гадна Ерөнхий сайдаар Филатаас өөр хүн томилогдож батлагдах найдвар муу байгаа аж. Парламентын 101 суудлаас 31-ийг нь эзэлдэг Филатын тэргүүлдэг Либерал-ардчилсан намынхан өөр нэр дэвшигчийн төлөө санал өгөхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Парламентад 34 суудалтай, сөрөг хүчний коммунист нам Парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байгаа. Эрх баригч коммунистуудын халааг Либерал, Либерал-ардчилсан, Ардчилсан гэсэн гурван намын “Европын интеграцын төлөө альянс” нэртэй эвсэл авсан 2009 оноос Влад Филат Ерөнхий сайдын албыг хашиж байгаа юм. Гэтэл эвсэлд багтсан намуудын хооронд энэ оны хоёрдугаар сард зөрчил үүссэнээс Либерал-ардчилсан нам түүнээс гарснаар Альянс Парламентад олонх байхаа больжээ.


Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.