Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайдыг “шалгах” Ажлын хэсгийг МАН байгуулав

 Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах, эсэхтэй холбоотой гурван асуудлыг нягтлахаар УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогтоор ахлуулсан Ажлын хэсгийг өчигдрийн хуралдаанаараа байгуулжээ. Төрийн албанаас халагдсан хүмүүсийн тоог МАН болон олонх хоёр янзаар хэлж буй. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс энэ тухай нарийвчилсан тоог авах нь Ажлын хэсгийн эхний үүрэг. Мөн Bloomberg телевизээр манай улсын алтны нөөц нэмэгдсэн тухай мэдээлэл гарсныг МАН-ынхан “Бондын хөрөнгөөр алт авсан байж болзошгүй” хэмээн хардаж буй учир үүнийг нягтлах юм байна. Удаах нь Ерөнхий сайдын эгчийн охины компани Таван толгойн ор доос тонн тутамд 1.5 доллар авч нүүрс экспортлох тендер авсны учрыг олох явдал. Уг нь энэ гурван асуудлыг шалгах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулж өгнө үү хэмээн тэд хүссэн.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад тэдний хүсэлтэд татгалзсан хариу өгсөн юм байна. Тиймээс Бүлгээсээ Ажлын хэсэг байгуулан пүрэв гариг хүртэл шалгахаар болжээ. Энэ тухай МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд, дэд ахлагч С.Бямбацогт, гиш үүн Д.Оюунхорол нар өчигдөр мэдээлэл хийв. Алттай холбоотой асуудлаар тэд Монголбанкны дэд ерөнхийлөгч хуралдаа урьж, тайлбар авсан гэнэ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал энэ долоо хоногт Улаанбаатарт болно. Энэ талаар МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд “Энэ том байгууллагыг тэргүүлж буй атлаа манай Пар ламент Байнгын хороодын бүрэл дэхүүнд МАН-ын гишүүдийг адил тэнцүү оролцуулах асуудлаа ший дэж чадаагүй байна. Ардчилсан улс гэсэн нэрээ хамгаалж, дээрх хурлаас өмнө УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталж, уг асуудлаа шийдэх хэрэгтэй байна” гэлээ. Тэднээс зарим зүйлийг тодруулав.

-Байнгын хороодын бүрэлдэхүүнийг нэмэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй удаж буйн шалтгаан нь юу вэ?

Н.Энхболд: -Бид зарчмын асуудлаа тавихад, олонх зөрүүлээд 2-3 төсөл өргөн барьсан. “Бүлэг чуулганы хуралдаанд найман удаа 50-иас доош хувийн ирцтэй байвал татан буулгана” гэсэн агуулгатай төслийг нь ардчилсан Парламент хэлэлцэх нь инээдтэй. Сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг Бүлгийг хэн нэг нь татан буулгадаг байж болохгүй. Үүнийг нь хэлэлцэхгүй бол дээрх төслийг ярихгүй гээд байгаа.

-С.Баярцогтын тухайд асуудлыг одоо ямар журмаар хэлэлцэх бол?

-“Шударга ёс” эвслээс уг асуудлаар завсарлага авахдаа “Хуулийн дагуу Ёс зүйн дэд хороогоор ярих ёстой” гэсэн. Тиймээс энэ долоо хоногт Дэд хороо хуралдах байх. Хуралдааны төгсгөлд Н.Энхболд гишүүн “Манайхаас хийсэн судалгаагаар, хэвлэл мэдээллийн байгууллагуудын цацаж буй мэдээллийн 80 хувь нь олонхийн талд байна гэсэн дүн гарсан. Бидний байр суурь бүрэн гарахгүй байна” гээд мэдээллийг тэгш хүргэх зарчмаа баримтлахыг хүссэн юм.


 С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.