Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УУЛ УУРХАЙН САЙД НАЛАЙХАД “ГАЛ УНТРААВ”

Налайх дүүргийг хөгжүүлэх тухай 43 дугаар тогтоол гарч, тогтоолыг хэрэг жүүлэх ажлыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт Засгийн газраас даалгасан. Энэ ажлыг хэрэгжүүлэх баг Налайхыг царцаасан талаар бид мэдээлсэн. Налайхын иргэдийн амьжиргаа болсон нүүрсний уурхайн ирээдүйг төлөвлөх, уурхайн орд газраас амь насаараа дэнчин тавьж, нүүрс олборлож байгаа иргэдээ аюул ослоос хамгаалах талаар судалж, аюулгүй байдал хангаагүй, иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэлтэй, осол гарч мэдэх уурхайн талаар авах арга хэмжээний тухай саналыг, шалгалтын дүнгийн хамт нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулах ёстой төрийн 15 байгууллагын 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Налайхад сүр дуулиантай бууж, нүүрсний 186 амыг хааж, иргэдийнх нь амьжиргааг тасалдуулаад сарын хугацаа өнгөрч байна. Огцрох эсэхээ ойрын өдрүүдэд дэнслүүлж буй Н.Алтанхуягийн Засгийн газар Налайхад анхаарал хандуулж дийлэхгүй төлөвтэй. Налайхыг яах вэ гэдэг асуудал үе үеийн Засгийн газрын толгойг өвтгөж, оновчтой шийдвэрт хүрээгүй ч энэ удаагийнх шиг нэг суурингийнхний амьдралыг орвонгоор нь эргүүлж байгаагүй санагдана. Уурхайн амыг хаах нь иргэдийн амь нас, аюулгүй байдал талаас харахад зөв хэдий ч 32 мянга гаруй хүний амьдрал, хувь заяаг бодолгүй сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэрийн балгаар Налайхад ажилгүйдэл нүүрлэж, айл өрхийн орлого тасарч, нүүрсний хомсдол үүсэж, хар алтны үнэ өсөн, гэр хорооллынхон гал алдаж байв.

Ийнхүү иргэд төрийн 15 байгууллагын төлөөлөлд “хоолоо” булаалгаснаас 20 орчим хоногийн дараа Уул уур хайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Арвин нар тус дүүргээс сонгогдсон УИХын гишүүний хувиар Налайх дүүрэгт очсон байна. Хаврын урь орсны дүнд арай ч хөлдөхдөө тулчихаагүй дүүрэг, ажилгүйчүүд хөлхөлдсөн гудамж, Засгийн газрын 43 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу ДЦС-д Багануураас татаж буулгасан, мөстөж зууралдсан хог голдуу нүүрс, уурхайг нь нээх үү, хаах уу гэдгийг мэдэхээр цугларсан иргэд эрхэм гишүүдийг угтжээ. Налайхаас УИХ-д гурван удаа сонгогдож, Уул уурхайн сайдын тамга атгаж суугаа Д.Ганхуягийг орхигдсон дүүргийн амьдралыг чамгүй мэднэ гэж иргэд найдаж байж. Харин албатуудаа Налайх руу илгээж, хэвийн амьд ралыг бужигнуулахад нөлөөлсөн сайд “Төр шийдвэр гаргахдаа уурхайн бүх амыг нэг зэрэг хаасан нь буруу. Гэнэтийн юм хийсэн нь алдаа” хэмээн гал унтраах төдий мэдэгджээ. Ийнхүү ниргэсэн хойно нь хашхирсан сайд зөвхөн Налайхын уурхайн нүүрсээр галладаг ДЦС-д Багануурын нүүрс шахаж байгаагаа зогсоох, Багануурын нүүрсний үнэд бүдэрч байгаа гэр хорооллын иргэдийг яах вэ гэх нарийн асуудлыг хөндсөнгүй. Үүнээс харвал эндхийн иргэд уурхайд ажилладаг ар гэрийнхээ төлөөлөлд найдаж, зарим нь нүүрс тээвэрлэсэн машин зэргээс нүүрс шуудайлж, тэтгэврийн хөгшид байгаа мөнгөө барьж, танилаасаа хар алт дөхүүлж өгөхийг хүсдэг гэдгийг сайд мэддэггүй бололтой. Юутай ч тэрбээр дүүргийн хувь заяаг шийдвэрлэх мөнөөх төрийн 15 байгууллагын нүсэр Ажлын хэсэг дөрвөн багт хуваагдан, уурхай болон дүүргийн иргэдийн аж амьдралыг цаашид яах вэ гэдгийг судалж эхэлснийг дуулгасан байна.

Төр иргэдийнхээ талхыг булааж, гэрийг нь хүйт даалгаж, хэтэвчийг нь сэгсрэх биш тэдэнд амгалан тайван, айх аюулгүй, ажилтай, орлоготой, орон гэртэй байх боломжийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс төрийн зүгээс налайхчуудад бярдаж гаргасан амьдралгүй шийдвэр, хуурамч амлалт хэрэггүй. Эсрэгээр ажлын байрны өлсгөлөнд нэрвэгдсэн налайхчуудыг, хүмүүсээ, иргэдийнхээ хувь заяаг засаг хааш нь залах гэж буйг тэд хүлээж байна. Их уурхайн үлдэгдлийг сахиж суугаа энэ дүүрэгт үйлдвэр хөгжөөгүй. Нийслэлээс холгүй оршдог, алсдаа нийслэлийн тэлэлтийн бүс болно гэж үздэг Налайхад өнөөдрийн байдлаар тоосгоны 20, төмрийн хоёр, цементийн нэг, хуванцар боловсруулах нэг, тэсрэх бодисын хоёр, нүүрсний 34, оёдлын хоёр, хөнгөн бетон блокны гурав, эсгий, эсгий эдлэлийн нэг үйлдвэр ажиллаж байгаа. Жижиг дунд үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цөөн хэдэн аж ахуйн нэгжид байх ажлын байр дүүргийн 32.800 иргэнд дэндүү багадна. Нийт иргэдийнх нь 20563 нь хөдөлмөр эрхлэх чадвартай бол ердөө 11578 иргэн ажил эрхэлдэг, 1500 иргэн уурхайд ажилладаг гэсэн тооцоо бий.

Өнгөрсөн онд “Оюутолгой” ХХК мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, уул уурхайн жишиг хоёр сургууль байгуулахаар болж, нэгийг нь Налайхад төвлөрүүлэхээр болсон юм. Энэ онд ашиглалтад өгнө гэж тоо цож байсан эл сургуулийн чимээ налайхчуудад сэт гэлийн дэм өгч, үр хүүхдээ орчин үеийн техник технологитой уул уур хайд хөтөлж өгөх нь гэсэн найдлага төрүүлж байж. Гэвч “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой олиггүй мэдээ энэ найдварыг бөхөөгөөд байгаа билээ. Шинэчлэхийг хүсвэл нийслэлд ойр, газар нутгийн хэмжээ тийм ч хяз гаарлагдмал биш, ажиллах хүч ний нөөц, дэд бүтэцтэй, хэдхэн км газ раас элс, хайрга зөөж, төмөр, цемен тийн үйлдвэр байгуу лах боломжтой зэрэг давуу тал Налайхад бий. Тиймээс тус дүүрэгт үйлдвэр, технологийн парк, барилгын материалын үйлдвэрлэл бий болгоно гэсэн зорилт нийс лэлийн хуучин Засаг даргын мө рийн хөтөлбөрт багтаж, нэлээд яригдсан. Энэ сургаар Налайх дүү рэг 20 орчим га газар бэлдсэн ч өнгөрс өн жилүүдэд уг ажлыг хэрэгжүү лэх ямар ч ажил хийгээгүй тул мөнөөх үйлдвэр технологийн парк, барилгын материалын үйлдвэрийн сураг замхарсан билээ.

Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Налайхад “Төмөр зам болон автомашины ачаа тээврийн ложистик төв байгуулна” гэсэн амлалтыг мөрийн хөтөлбөртөө шигтгэсэн. Өдгөө төрийн зүгээс уурхайд авч хэрэгжүүлэх оновчтой шийдвэр хүлээж суугаа налайхчууд Э.Бат-Үүл даргын санаачилсан “Ачаа тээврийн ложистик төв”-ийн ажил савангийн хөөс шиг замхарчихгүй байгаасай гэж залбирч байж ч мэднэ. Юутай ч урин дулааны цаг ирж, Налайх цагийн аясаар гэсэж, огцрох эсэхээ шийдүүлэх гэж буй Засгийн газар бүү хэл бусад дарга, даамал энэ дүүргийг түр мартах биз ээ. Гэвч дахиад өвөлтэй золгоно. Тэр цагт эл уурхайн үүдийг нэг мөсөн лацдаснаар нэг дүүргийн амьдралыг шийдчихгүй байх. Энэ хооронд Налайхыг мөхөөх үү, сэхээх үү гэдгийг эл дүүргээс УИХ-д гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд шийдэх нь. Харин “алтан дээр суусан гуйлгачин” болоод буй дүүргийн иргэд эрхэм түшээ, төрийн сайдад хэзээ ч амь эрсдэж мэдэх талбараас нүүрс зөөж амьдарч буй иргэдээ, уурхайгаас орлого олж, хүмүүсээ цалинжуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ бодсон алсын хараатай шийдвэр гаргаарай хэмээн захиж байсан. Түүнчлэн төрийн төмөр нударгад өртөж хаширсан налайхчууд ирэх өвөл уурхайн амыг нэг зэрэг хаана гэлгүй нүүрс олборлогч компаниудад далд уур хайн стандартын дагуу ажиллах нөхцөл бүрдүүлж өгөхийг санал болгож байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.