Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХЯТАДАД ГАЗАР ХӨДЛӨВ

Хятадын Сычуань мужид газар хөдөлснөөс амь үрэгдсэн хүний тоо 157 болж, түүнд нийтдээ 5700 хүн хохирол амссан гэж мэдээлж байна. Газар хөдлөлтийн хүч 6.6-7 магнитуд байжээ. 10 мянга орчим байшин сүйдсэн аж. Газар хөдлөлтийн төв нь Лушань тойргийн Яань хот орчимд байсан гэнэ. Газрын чичирхийлэл зүүн зүгт орших томоохон хот Чэнду болон газар хөдлөлтийн төвөөс хэдэн зуун км-ийн зайд байх Хятадын дорнодын мегаполис гэгддэг Чунцин хотод мэдрэгдсэн байна.

Газар хөдөлснөөс учирсан хохирлыг арилгах үйл ажиллгаанд 6000 орчим цэрэг, цагдааг дайчилжээ. Агаараас зураг авахад нисгэгчгүй зургаан нисдэг аппарат ашигласан аж. Өнгөрсөн бямба гаригийн өглөө Бээжингийн 08.02 (Москвагийн 04.02) цагт газар хөдөлсөн бөгөөд голомт нь газрын гүнд 12-13 км-т байжээ. Сычуаньд таван жилийн өмнө буюу 2008 оны тавдугаар сарын 12-нд бас газар хөдөлж 69 мянга гаруй хүн нас барж, 18.3 мянган хүн сураггүй болж, таван сая орчим  хүн орон гэргүй болсон гэж мэдээлж байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.