Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БАРОНЕСС М.ТЭТЧЕРИЙГ сүүлчийн замд нь үдлээ

 Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд байсан Баронесс Маргарет Тэтчерийг сүүлчийн замд нь үдэх ёслол өчигдөр Их Британид боллоо. Түүний шарилыг сүйх тэргэн дээр тавьж, Лондоны зүрхэнд байрлах гэгээн Павелийн цогчин дуганд хүргэжээ.

М.Тэтчерийг оршуулах ёслолд Их Британийн Хатан хаан II Элизабет, Ерөнхий сайд Дэвид Камерон тэргүүтэй 2000 гаруй хүн оролцсоны дээр Хатан хааны арми, усан болон агаарын цэргийн дайчид марш алхаж, хүндэтгэл үзүүлсэн байна. Урьд мэдэгдсэнчлэн Диана гүнж болон II Элизабетийн эхийг сүүлчийн замд нь үдсэнтэй дүйцэхүйц хүндэтгэлтэйгээр М.Тэтчерийг эцсийн замд нь үджээ.

Англичууд гүнээ эмгэнэж буйн илэрхийлэл болгож алдарт “Биг Бен” цагийг арга хэмжээ дуусан дуустал ер дуугаргаагүйн дээр Трафальгарын талбай дахь Их Британийн тугийг өдөржин хагас бөхийлгөсөн байна. Английн язгууртнуудаас гадна уг арга хэмжээнд Их Британийн экс Ерөнхий сайд Тони Блэйр, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Дик Чейни, АНУ-ын экс тэргүүн хатагтай Нэнси Рейган, Канадын Ерөнхий сайд Стивен Харпер нар оролцсон гэж BBC мэдээлэв.

87 насандаа тархинд нь цус харваж нас барсан түүний үхэл британичуудыг цочирдуулсан ч, уг үйл явдалд “хөөрцөглөсөн” зарим хүн М.Тэтчерийг сүүлчийн замд нь үдэх ёслолын хажуугаар самбарт жагсаал хийцгээжээ. Тэрхүү самбарууд дээр энэ хүн бол чөтгөр, шулам байсан гэж илтэд доромжилсон үгс ч байсан гэдгийг CNN-ийн цахим хуудаст тэмдэглэсэн байна.


 Т.ЖИГҮҮР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.