Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХОГ АСГАСАН ХҮНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛБЭЛ 500 мянгаар урамшуулж байна

 Сүхбаатар аймгийн ажилгүй иргэд дуран, гар утсаа барин өндөрлөг газарт суудаг болжээ. Хогоо ил задгай асгаж буй хүмүүсийн тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг цагдаад мэдэгдэх гэж тэр. Цагдаа тухайн газарт ирж, хог асгасан хүнийг саатуулбал уг мэдээллийг өгсөн хүн 500 мянган төгрөгийн урамшуулал хүртэнэ. Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсууриас тодрууллаа.

-Хогийн цэгээс бусад газарт хог асгасан хүнийг 500 мянган төгрөгөөр шагнана гэдэг үнэн үү?

-Үнэн. Машинтай хүмүүс хогоо ачаад аймгийн төвөөс гарч явах замдаа хаа хамааг үй асгачихдаг. Сумд руу явах замын хажуу хогоор дүүрлээ. Тиймээс хог асгаж буй хүмүүстэй тэмцэх зорилгоор ийм урам шуулал олгохоор зарласан. Хог асгасан хүнийг мэ дээлмэгц цагдаа очиж саатуулна. Тэр хүн хог асгаснаа хүлээн зөвшөөрөхгүй бол машиныг нь журамлаж байгаа. Буруугаа хүлээвэл торгоод, асгасан хогийг нь цэвэрлүүлж, хогийн цэгт хаяулна.

-Үнэн мэдээлэл өгөөд урамшуулал авсан хүн байгаа юу?

-Бий. Гэхдээ тоог нь хэлэх боломжгүй. Хог асгасан, тэрийг харсан хүмүүс хоорондоо тохиролцоод, эзэнгүй хог үлдэх вий гэж сэрэмжилж байгаа юм.

-Үр дүн гарч байна уу?

-Гарч байгаа. Иргэд хогоо хаа хамаагүй асгахаа больсон.

-Урамшууллын мөнгийг хаанаас гаргаж байгаа вэ?

-Засаг даргын нөөц хөрөнгөөс. Сонсоход энэ бол их мөнгө байж болох ч эзэнгүй хог цэвэрлэхэд үүнээс их зардал гардаг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.