Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуваарь гарлаа

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хуваарь гаргажээ. Энэ хуваарийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ сарын 22-ны өдөр зарлах бөгөөд энэ өдрөөс эхлэн иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал хураах өдөр дуустал улсын хэмжээгээр түр зогсоох гэнэ. Харин энэ сарын 30-ны өдрөөс өмнө СЕХ гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн байгуулах юм байна. Түүнчлэн УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 10 хоногийн дараа эхлүүлж, мөн хугацаанд дуусгах бөгөөд энэ ажил тавдугаар сарын 3-12-ны өдрийг дуустал үргэлжлэх аж.

Харин үүнээс хойших тав хоногт нэр дэвшигчээ тодруулсан улс төрийн нам нэр дэвшигчтэй холбогдсон баримт бичгийг СЕХ-нд ирүүлэх юм байна. СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгох гэнэ. Мөн СЕХ санал авах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлэх ба гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг тухайн улсад байх Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах аж.

Харин гадаад улсад оршин сууж буй иргэн санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 25 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байх Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх юм байна.


Д.ЦАЦРАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.