Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ЧИМЭЭГҮЙ ХУВЬСГАЛ” ХИЙГЧ

Режеп Тайип Эрдоган 2003 оноос Ерөнхий сайдаар ажиллаж байна. Тэрбээр Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын дарга юм. Эрдоган 1954 оны хоёрдугаар сарын 26-нд Истанбул хотод төржээ. Эцэг Ахмет Эрдоган нь Эргийн хамгаалалтын албанд ажилладаг байв. Режеп Эрдоган нь түүний хоёр дахь гэргий Тензилээс нь төрсөн байна.

Эрдоган хүү 1965 онд бага сургууль, 1973 онд шашны лицей төгсчээ. Гэвч шашны лицей төгссөн гэх гэрчилгээ нь ихэнх дээд сургуульд орох шаардлагыг хангахгүй байсан тул нэмэлт шалгалт өгч байж уг болзлыг хангав. Эрдоган бүр сурагч байхаасаа шүтлэгээрээ бусдаас ялгарч “хожа” (лам) хоч зүүдэг байлаа.

Түүнээс гадна ар гэр нь ядуу тарчгаас гудамжинд худалдаа хийдэг байж. 1969 оноос Эрдоган цаг зав гарган залуучуудын багт хөлбөмбөг тоглодог байв. Эцэг нь харин үүнийг таашаадаггүй байжээ.

Эрдоган 1981 онд Мармарын их сургуулийн Эдийн засаг, арилжааны ухааны факультетийг төгсөн дээд боловсролтой боллоо. Оюутан байх даа л Үндэсний холбооны идэвхтэн болсон байна. 1980 оны есдүгээр сарын 12-нд болсон цэргийн эргэлт хүртэл тэрбээр Үндэстнээ аврах лалын шашинтны намд идэвхий лэн зүтгэж байлаа. Цэргийн эргэлтийн дараа улс төрийн бүх намын үйл ажиллагааг зогсоов. Үүнээс хойш хувийн сек торт ажиллаж, бизнес эр хэлж байгаад 1982 оноос армид алба хаалаа. 1985 онд намынхаа Истанбул хотын байгууллагыг толгойлох болсноор хүмүүсийг намын ажилд идэвхтэй гэгч татаж эхэлжээ. 1986, 1989, 1991 онд Парламентын янз бүрийн шатны сонгуульд оролцож амжилт нь ахисаар байсан ч депутат болж нэг л чадахгүй байлаа. 1994 оны гуравдугаар сард Истанбул хотын захираг чаар сонгогдлоо. Энэ албыг хашиж байхдаа хотоо ногоон байгууламжтай, цэвэр болгох, усны асуудлыг нь шийдэх зэрэгт ихээхэн амжилт олж, нэлээд нэр хүндтэй болсон байна. Үүний зэрэгцээ Нежметтин Эрбаканы тэргүүлж байсан Энх мэндийн намын лалын шашныг талархсан бодлогыг ихэд дэмжиж, шашны зарим зан үйлийг бодлогодоо тусгаж, тухайлбал Истанбул хотод согтууруулах ундааг хязгаарлаж чаджээ.

1997 онд Эрбаканы Засгийн газар аргагүйн эрхэнд огцорч, нам нь ч удалгүй үйл ажиллагаа явуулахаа болив. Хойтон жил нь шашинтай холбоо той үйл ажиллагааны улмаас хэл аманд өртөн Истанбул хо тын даргын албаа орхиход хүрлээ. Түүгээр ч барахгүй шүүх түүнд есөн сар хорих ял оноож, 1999 оны гуравдугаар сараас дөрвөн сар ял эдлээд хугацаанаас нь өмнө суллагдав. Үйл ажиллагааг нь хаасан намын буурин дээр Сайн үйлстэний гэсэн нэртэй нам бий болгоход Эрдоган нэг жигүүрийг нь удирдах боллоо. Гэтэл 2001 оны долдугаар сард уг намыг хаасан тул Эр доган идэвхтэй оролцож байж Шударга ёс, хөгжлийн намыг үүсгэн байгуулж, даргаар нь сонгогдлоо. Цаашдаа 2006, 2012 онд энэ албанд хоёр удаа улиран сонгогдсон юм. Энэ нам 2002 онд сонгуульд оролцон Парламентад үлэмж олонх болсноор нэг намын Засгийн газар төвхнүүлэх боломж бүрдэв. Үүнээс цааш тус нам байгуулагдсанаасаа хойших 16 жилд улс төрийн бусад хүчнээс хамааралгүйгээр хууль ёсны өөрчлөлт хийх боломжтой болсон анхны нам юм. Харамсалтай нь, Эрдоган нам дотроо удирдагчийн байр суурьтай ч шүүхээс ял авч байсан болохоор Парламентад ч, Засгийн газрын бүрэлдэх үүнд ч 2002 онд орж чадаагүй аж. Тэгээд түүний хамтран зүтгэгч Абдулла Гюль Засгийн газрыг тэргүүллээ.

2003 оны хавар болоход хуульд Парламент зохих өөрчлөлт оруулснаар гуравдугаар сарын 9-нд 85 хувийн санал авч Эрдоган Парламентын депутат, хоёр хоногийн дараа Туркийн Ерөнхийлөгч Ахмет Нежет Сезер түүнийг Ерөнхий сайдаар томилжээ. Туркэд гол эрх мэдэл Ерөнхий сайдын гарт байдаг юм. Эрдоган хэдийгээр лалын шашинтан гэгддэг ч орчин цагийн Туркийн төрийн байгууллагын үндэс бол сон зарчмаас хазайхгүй гэд гээ Засгийн газрыг тэргүүлсэн эхний өдрөөсөө л мэдэгдсэн байна. 2004-2005 онд хэрэгжүүлж, инфляцыг багасгасан мөнгөний реформ хийж, авлигын эсрэг тэмцэж, цахилгаан станцууд барин, ардчиллын үнэт зүйлсийг бий болгосон нь Ерөнхий сайд болоод түүний хийсэн нүдэнд өртөхүйц, үр дүнтэй ажил гэж үнэлэгддэг юм. Эрдоганы засаг лалын үеийн өөрчлөлтийг “чимээгүй хувьсгал” гэж нэрлэх болов. Үүний зэрэгцээ 2000-аад оны дунд үед Европын холбооны төлөөлөгчид Туркэд үгийн эрх чөлөөг хавчиж байгаад ихээхэн анхаарал хандуулсан юм. Энэ нь тус улсын Эрүүгийн хуулийн заалт тай холбоотой аж.

Хожим нь Нобелийн шагнал хүртсэн зохиолч Орхан Памук, сүүлд алагдсан армян гаралтай сэтгүүлч Хрант Динк нар чухам хуулийн энэ заалтаар буруутгагдаж байжээ. Дээр цухас өгүүлсэн Гюль 2007 он хүртэл Гадаад хэргийн сайдаар нь ажиллаж байсан Эрдоганы Засгийн газар гадаад харилцааны салбарт Ев ропын холбоонд нэгдэх, Гре кийн, Туркийн гэсэн хоёр ул саас үндсэндээ бүрэлдэж буй Киприйн асуудлыг нэг тийш болгох бодлого явуулж бай лаа. 2004 онд Эрдоган Грект айлчилсан нь 1988 оноос хойших Туркийн төрийн тэрг үүний хувьд анхных байв. Тухайн бүс нутагт АНУ-ын явуулж буй бодлогын тухайд Туркийн байр суурь сонирхолтой байлаа. Турк нь Ойрхи Дорнодод Америкийн холбоотны нэг гэгддэг ч Эрдоганы Засгийн газрын бодлого олон талаар АНУ-ын үйл ажиллагаанаас тусдаа байсан юм. Тухайлбал, Иракт болох дайнд бэлтгэж, үүгээрээ Иракт хоёр дугаар фронт нээхэд саад болж байсан АНУ-ын цэргийг 2003 онд Турк нутаг дэвсгэр рүүгээ алхуулаагүй нь энэ бүс нутгийн орнууд тай, түүний дотор Иран, Сиритэй Туркийн тогтоосон харил цааг бэхжүүлэхэд үлэмж нэмэр тэй алхам болсон. Туркийн нутгийн зүүн урд хэсэгт курдийн салан тусгаарлагчдын асуудлыг шийдэхэд Эрдоганы Засгийн газар нэлээд чармайлт гаргасан билээ.

2002 онд Ерөнхий сайд байсан тэрбээр курдийн асуудал гэж юм байхгүй хэмээн үгүйсгэж байсан ч энэ ард түмний улс төр, соёлын эрхийг нь өргөжүүлж, эдийн засагт нь анхаарал хандуулах зэргээр тэднийг “номхруулах” бодлого явуулж ирсэн төдийгүй курдүүдийн хувьд өмнөх төр алдаатай бодлого явуулж байс ныг 2005 онд хүлээн зөвшөөрсөн байдаг. Эрдоганы тэргүүлсэн Засгийн газар “лалын шашны” гэж үзэгдсээр ирлээ. Сөрөг хүчин 2007 онд Гюлийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг эсэргүүцсэ нээр улс төрийн шинэ хямралд улс орноо авчирсан гэж үздэг. Гэвч долдугаар сард болсон Парламентын ээлжит бус сонгуульд Шударга ёс, хөгжлийн нам үлэмж олонхийн санал авснаар Гюльд саад болох хүчинүгүй болсон юм. Курдийн асуудлаарх Эрдоганы Засгийн газрын бодлого 2007 оны сүүлийн хагасаас нэлээд чангарч ирэв. Курд хэлээр хичээл явуулах цагийг нэмэгдүүлэхээс тэрбээр татгалзлаа. 2007 оны эцсээс партизаны дайн явуулж буй Курдистаны ажилчны намын эсрэг Засгийн газар, Парламенттай зөвшөөрөлцсөний үндсэн дээр Туркийн арми цэрэг дайны ажиллагаа явуулсан юм. Энэ ажиллагаа Иракийн нутаг дэвсгэр дээр ч болжээ. Энэ үйлдлийг Туркийн лалын чиг хандлагатай Засгийн газрыг эсэргүүцэгч хүчинд буулт хийсэн хэрэг гэж зарим шинжээч үздэг юм.

Туркийн ерөнхий прокурор 2008 оны гуравдугаар сард Шударга ёс, хөгжлийн намын үйл ажиллагааг, гол хүмүүс, түүний дотор Эрдоган, Гюль нарыг ямар нэг намд орохыг таван жилийн хугацаагаар хориглохыг шаардав. Энэ шаардлагыг Туркийн Дээд шүүх хууль бус хэмээн үзэж буйгаа 2008 оны долдугаар сард зарлалаа. 2009 оны нэгдүгээр сард Давосын дэлхийн эдийн засгийн чуулган дээр Гаазын зурвас дахь цэргийн ажиллагаанд холбоотой асуудлаар Израилийн Ерөнхийлөгч Шимон Пересийн тавьсан асуултад хариулж байтал хэлэлцүүлгийг хөтөлж байсан “Вашингтон Пост” сонины сурвалжлагч яриаг нь тасалснаас Эрдоган эвгүй байдалд орсон юм.

Үүний хариуд тэрбээр тус чуулга уулзалтын цаашдын ажиллагаанд оролцохоос татгалзаж буйгаа мэдэгдээд тэр дороо гарч явав. Түүнийг Истанбулын онгоцны буудалд ирэхэд Ерөнхий сайдынхаа байр суурийг дэмжсэн иргэд алга ташин угтсан гэдэг. 2009 оны гуравдугаар сард болсон сонгуульд Шударга ёс, хөгжлийн нам 40 гаруйхан хувийн санал авсан нь түүний нэр хүнд доошилсны гэрч болов. Энэ явдлаас сургамж авахын чухлыг Эрдоган тэгэхэд мэдэгдэж байлаа.

Үндсэн хуульдаа өөрчлөлт засвар оруулахаар Эрдоганы намын санаачилгын дагуу 2010 оны есдүгээр сард Туркэд бүх ард түмний санал асуулга явуулав. Ард түмний олонхийн саналаар Үндсэн хуульд өөрчл өлт оруулж тэр ёсоор Үндсэн хуулийн шүүх, Прокуроруудын болон шүүгчдийн Дээд зөвлөлийн бүтцийг өөрчиллөө. Түүнээс гадна иргэдийн эрхийг хамгаалахад Үндсэн хуульд оруулсан нэлээд өөрчлөлт чиглэсэн байв. 2011 оны зургадугаар сард болсон Парламентын сонгуулийн дүнгээр Шударга ёс, хөгжлийн нам 50 орчим хувийн санал авч, тухайн үеийн Засгийн газар хэвээр үл дэхээр болов. Гэвч Парламентын засаглалаас Ерөнхийлөгчийнхөд шилжихэд чиглэсэн өөрчлөлтийг Үндсэн хуульд бие даан оруулах боломжгүй боллоо. Эрдоган эхнэр, хоёр хүү, хоёр охинтой.

 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.