Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СОМАЛИ ХҮНИЙ АМИНД ХАЛТАЙ

Сомали улсын нийслэл Могадишо хотноо энэ сарын 14-нд дэлбэрэлт болж, 34 хүний амь сүйдсэн байна. Дэлбэрэлт шүүхийн нутаг дэвсгэр дээр хэд хэдэн удаа болсон аж. Аль-Кайдатай холбоотой лалын Аль-Шабаб бүлэглэл үүний хариуцлагыг хүлээхээ мэдэгджээ. Могадишогийн шүүхийн байранд байдаг шүтлэггүй хүмүүсийн эсрэг хийсэн үйлдэл энэ гэнэ. “Сомалийг булаан эзлэгчдээс чөлөөлөөгүй цагт бид ийм үйлдлийг хийсээр байх болно” гэж тус бүлэглэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Лалын дайчдаас есөн хүн амь үрэгдсэн аж. Тэд бүгд Засгийн газрын цэргийн албан хаагчийн дүрэмт хувцас өмссөн байжээ.

Могадишогийн нисэх онгоцны буудлын хажууд бас алан хядах ажиллагаа үйлдсэн байна. Алан хядагчид машин дэлбэлжээ. Таван хүн амиа алдсаны дотор Туркийн иргэн байсан аж. Шархадсан хүмүүсийн дунд ч Сомалид хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгийн ажилтнууд байгаа гэнэ. Сомалид дарангуйлагч Мохаммед Сиад Баррегийн дэглэм унаснаас хойш 1991 оноос эхлэн иргэний дайн болж байгаа юм. Засгийн эрх мэдлийн төлөө тэмцэж буй бү лэглэлүүдийн нэг нь Аль-Шабаб аж. 2011 оны зун тус бүлэглэл Могадишо хотыг хяналтаасаа алдаж, 2012 оны намар болоход Засгийн газар бусад хотуудад эрх мэдлээ бэхжүүлсэн байв. Гэлээ ч Аль Шабаб хөдөө нутагт нөлөөгөө хадгалсаар байлаа.

Сомалийн нийслэлд хүний амь сүйдэх нь элбэг. Төв банкны дэргэд энэ сарын 2-нд дэлбэрэлт болж хоёр хүний амь хохирсон. Гуравдугаар сарын дундуур Ерөнхийлөгчийн ордны хажууд алан хядах ажиллагаа үйлдсэнээс 10-аас доошгүй хүн амиа алдсан байна.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.