Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тойргийн хороо дахин санал хураалтыг хуулийн дагуу зохион байгуулжээ

Өнгөрсөн ням гаригт Сонгинохайрхан дүүрэгт болсон УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтын урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяраас 4000 гаруй саналаар илүү буюу санал өгсөн сонгогчдын 53.3 хувиар ялалт байгуулаад буй. Гэвч Д.Сумъяабазарт түр үнэмлэх гардуулахыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бөгөөд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу 22.00 цагт бус 20.00 цагт дуусгасан нь хууль зөрчсөн тул хүчингүйд тооцож, дахин санал хураах ёстой хэмээн АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өчигдөр бүлгийн хурлын үеэрээ мэдэгдэв. Харин түүний хийсэн уг мэдэгдэлд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил хариу тайлбар хийсэн юм.

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтын тов гарахад МАНынхан санал хураалт дуусах цаг болон сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар тойргийн хороогоор дамжуулан СЕХноос тодруулга авчээ. Дахин санал хураалт нь шинэ сонгууль биш, 2012 оны зургадугаар сарын 26-нд болсон УИХын сонгуулийн үргэлжлэл гэсэн үг. Шүүхийн шийдвэрийг хүлээж хугацаа алдсанаас биш, хуулийн дагуу 14 хоногийн дараа явуулж буй дахин санал хураалттай адил. Тийм учраас тухайн үед мөрдөгдсөн хуулийн дагуу санал хураалтыг зохион байгуулна. Тиймээс санал хураалт 20.00 цагт дуусна гэсэн тайлбарыг СЕХ-ноос өгчээ. Энэ тайлбарын дагуу нэрсийн жагсаалтын хувьд ч ялгаагүй тухайн үеийн сонгогчдын жагсаалтын дагуу санал хураахыг мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрс өн оны зургадугаар сараас өнөөг хүртэл шилжин ирсэн иргэдийн нэрсийг нэмэхгүй, нас барсан хүмүүсийн нэрсийг хасахгүй гэсэн тайлбар өгсөн гэнэ.

“УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, санал авч дуусах цагийг 20.00 байсныг 22.00 цаг болгосныг бид эрхбиш мэдэлгүй яах вэ. Бид мэддэггүй юм гэхэд, СЕХ мэдэж байгаа. Тийм ч учраас СЕХ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулахдаа дөрөвд үгээр сарын 14-нд 07.00-20.00 цагт дахин санал хураалт явагдана гэж иргэдэд зарласан. Түүнчлэн санал хураах автомат машиныг СЕХ-ноос бэлтгэж, 20.00 цагт унтардаг программыг нь өөрсдөө хийсэн” хэмээн Ц.Мөнх-Оргил ярилаа. УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтыг СЕХ, тойргийн хороо хуулийн дагуу зохион байгуулсан тул МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазарын тангаргийг өргүүлж, ажилд нь оруулах нь зүйтэй хэмээн тус намынхан үзэж байгаагаа илэрхийлэв.


Р.Оюун

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.