Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гуантанамогийн шоронд бослого гарчээ

Гуантанамогийн шоронгийн зарим хоригдол өнгөрсөн бямба гаригт өрөөнийхөө цонх болон ажиглах цахим төхөөрөмжүүдийг хувцсаараа хааж тагласан гэнэ. Үүнийг дор нь анзаарсан шоронгийн удирдлага дэг журам сахиулах шийдвэр гаргасан ч хоригдлууд гарт ойр байсан бүхнийг зэвсэг болгон ашиглаж хамгаалагчид руу дайрсан байна. Тиймээс шоронгийн хамгаалалтынхан резинэн сумаар хэд хэдэн удаа буудахаас аргагүй болжээ.

Хувийн эд зүйлийг нь хурааж авсан болон Гуантанамо шоронгийн ажилтнууд коран судрыг гутаан доромжилсныг эсэргүүцэж хоригдлууд нь 2013 оны хоёрдугаар сараас өлсгөлөн зарлаад байсан шоронгийн тэр хэсэгт энэ явдал тохиолдсон аж. Шоронгийн удирдлагын мэдэгдсэнээр бол 166 хоригдлын 43 нь өлсгөлөн зарласан байна. Энэ шоронг алан хядах ажиллагаанд оролцсон хэмээн сэжиглэгдэгсдийг саатуулж байхаар 2002 онд Кубын нутаг дэвсгэр дээрх Америкийн цэргийн бааз дээр байгуулсан юм.

Албан ёсоор ял аваагүй хүмүүс энд хүнд нөхцөлд хоригдож байдгаас хүний эрхийг хамгаалагчдын зүгээс шүүмжлэлд байнга өртөж байдаг юм. Энэ шоронг хаана гэж Барак Обама 2009 онд амласан ч ажил хэрэг болголгүй өдий хүрч байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.