Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмэгтэй гишүүд С.Эрдэнэ сайдад хандлаа

 Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай өнгөрсөн онд баталсан хуулийн зарим заалтыг хэрэгжүүлээч хэмээн эмэгтэй гишүүд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд ханджээ. Энэ тухайгаа тэд өчигдөр мэдээлэв. 1991 онд УБХ-аас баталсан Тэтгэврийн тухай хууль болон БНМАУ-ын Засгийн газрын тог тоолоор дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэйчүүд тэтгэвэр тогтоолгох эрхтэй хэмээн заажээ.

Энэ заалтаас үүдэн ажил олгогч нар хөдөлмөрлөх чадалтай олон эмэгтэйг тэтгэвэрт нь гаргасан. Тэд өнөөдөр 80.000-120.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Бага тэтгэвэр тогтоолгосон эдгээр эмэгтэйчүүд зөрүүгээ нөхөн төлүүлэх хүсэлтийг ги шүүдэд тавьжээ. Тиймээс дээрх хуулийн 4.1.3-т заасан “Өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй” гэсэн хэ сэгт эдгээр эмэгтэйг багтааж, хуулийн заалтаа хэрэгжүүлж өгөхийг тэд салбарын сайдаас хүссэн байна. Мөн тэтгэвэрт эрт гарсан бэлтгэл офицеруудын асуудлыг ч дээрх хуу лиар шийдэж, тэтгэвэрт хамруулах, зөрүүг арилгахыг хүсэж буй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.