Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Эрдэнэчимэг гишүүн хаана ч явсан уруулын будагтайгаа

 Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өчигдөр Төрийн ордны “В” зааланд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байв. Энэ үеэр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийнхэн орж ирлээ. Сайдын мэдээллийг сонирхохоор ирсэн хэвлэлийнхнийг “ашиглаж” өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэхийг тэд хүсжээ.

Энэ хооронд Л.Эрдэнэчимэг гишүүн хана руу харан жишүүлдэсхийн зогсоод, толь, будгаа гарган уруулаа будав. Зурагтаар гарах учир биеэ бэлдэж байгаа нь тэр. Зураглаачид сайдын яриаг бичээд түүнийг анхаа рахгүй гэж тооцсон ч сэм будаж байгааг нь сэтгүүлчид харна гэдгийг эрхэм гишүүн бодолцсонгүй бололтой. Сэтгүүлчдэд хэзээ ч ээрүүлж мэдэх учир зураг таар аятайхан харагдахаа боддог юм байлгүй, хаа ч явсан уруулын будаг, толио халаасандаа бэлэн байлгадаг бололтой.

Хэвлэлийн бага хурлаа эхлэхдээ тэд “Сэтгүүлчид нэгэнт энд цугласан учир та бүхнийг нааш цааш нь явуулаад яах вэ гээд өөрсдөө хүрээд ирлээ” хэмээн тайлбар хийхээ мартсангүй.


 С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.