Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмэгтэй гишүүд СИДА-тай хамтран ажиллана

 УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ, Д.Арвин, Ц.Оюунгэрэл нар өчигдөр Канадын Олон улсын хөгжлийн агентлаг СИДА-ийн Жендерийн тэгш байдлын ахлах зөвлөх Нанси Спенс, Мари Коллинстай уулзсан байна. Гишүүд улс төр, хууль тогтоох түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн квотыг хэрхэн өсгөх, нийгмийн шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг яаж хийх, иргэд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зэрэг асуудлаар тус байгууллагатай хамтран ажиллаж, нэг жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх юм байна.

Эмэгтэй гишүүд санаачилсан төсөл, хийж буй ажлынхаа талаар танилцуулсны дараа хатагтай Мари Коллинс “Дэд бүтэц, бүтээн байгуулалт чухал хэдий ч эцсийн бүлэгт нийгмийн хөгжлийн асуудлаар нь Монгол Улсыг тодорхойлно. Та бүгдийн ажлын цар хүрээ гайхамшигтай байна. Парламентын олон улсын туршлага гэхээсээ илүү Монгол Улсад ямар систем, арга барил, тогтолцоо чухал вэ гэдгийг бодолцож, тооцох ёстой. Канадад эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж байгаа ч ердөө 24 хувь байна. Бидний хамтын ажиллагаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.