Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ӨМӨЗО-д очсон 14 хүүхэд хүнд хүчир хөдөлмөр эрхлээгүй гэнэ

 Хүүхэд асран хүмүүжүүлэх төв одоогийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн 14 хүүхдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны дунд сургуульд сургах нэрээр хууль бусаар хил давуулж, хүнд хүчир хөд өлмөр эрхлүүлсэн тухай зарим хэвлэлд бичжээ. Энэ асуудлаар өчигдөр Хүүхдийн төлөө газраас хэвлэлийн хурал хийлээ. Тэд “Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд бүтцийн өөрчлөлт хийж, хүүхдүүдийг бүртгэхэд 14-16 насны 14 хүүхэд байхг үй байсан. Учир явдлыг тодруулахад ӨМӨЗО-ны Монгол үндэсний их сургуулийн дэргэдэх дунд сургуульд сургах гэрээ хийж өнгөрсөн наймдугаар сард явуулсан байв.

Хоёр тал хамтын ажиллагааны гэрээ байгуулж явуулсан юм билээ. Ингээд бид тэдгээр хүүхдийн сурлага, амьдарч буй орчин нөхцөлийг газар дээр нь очиж үзэхэд сургуулийн дотуур байранд амьдарч байсан. Тэднийг дунд сургууль төгссөний дараа ямар нэг сертификат олгох эсэхийг лавлахад тийм зүйл олгохг үй гэдгийг сургуулийн удирдлага хэлсэн. Хүүхдүүдийн сурлага ч тийм сайнгүй байсан учраас бид хүүхдүүдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон. Тэдний зарим нь эх орондоо очих хүсэлтэй байгаагаа хэлсэн тул буцааж авчирлаа. Хүүхдүүдийг хүнд хүчир хөд өлм өр хийлгэсэн явдал байхг үй.

Сурагчдын өвлийн амралтын үеэр хүүхдүүдийг хятадуудын ахуй амьдралтай танилцуулж, эрдэнэ шиш хурааж хатаадаг арга ажиллагааг үзүүлсэн юм билээ” гэв. Энэ асуудалтай холбоотойгоор Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн өмнөх удирдлагад УМБГаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэх мэдээлэл бий ч Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрд өх хэлтсийн албаны хүмүүс ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав. Албан бус эх сурвалж “Хүүхэд асрах төвийн удирдлагуудыг шалгасан байх. Хэрхэн шийдвэрлэснийг нь мэдэхгүй” гэсэн юм.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.