Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дүүгээ ялаас чөлөөлөхийн тулд хуурамч онош тавьжээ

Бусдыг онц хэрцгийгээр тарчлаан хүчирхийлсэн хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа дүүгээ ялаас чөлөөлүүлэхийн тулд Улсын клиникийн III эмнэлэгт ажилладаг эгч нь хуурамч онош тавьжээ. Сэжигтэн Л.Батмөнх элэгний С вирустэй, бие нь муудаж байгаа гэсэн оноштойгоор тус эмнэлэгт эмчлүүлж байж. Гэтэл нарийн мэргэжлийн эмч нар түүнд цусны шинжилгээ хийгээд ямар ч вирусгүй болохыг тогтоосон байна.

Давтан шинжилгээ хийхэд эрүүл гэдэг нь батлагдсан аж. Удаа дараа шинжлээд байхад эрүүл гэсэн онош гарсан атлаа өвчний түүх дээр элэгний хүнд өвчтэй хэмээн бүртгэгдээд байсан гэнэ. Тиймээс хууль хяналтын байгууллагаас энэ асуудлыг шалгатал III эмнэлгийн Стратеги, төлөвлөлт хариуцсан орлогч дарга Л.Баярцэцэг эмнэлгийн дотоод сүлжээний сервер рүү орж, өөрийн төрсөн дүү Л.Батмөнхийн оношийг хуурамчаар бичүүлж, эмнэлэгтээ хэвтүүлсэн нь тогтоогдсон байна.

Тиймээс Л.Баярцэцэгийг Эрүүгийн хуульд заасны дагуу албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан, компьютерийн мэдээлэл, программ хангамжийг өөрчилсөн гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ.


Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.