Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БҮГД НАЙРАМДАХ ТҮРК УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АЙЛЧИЛНА

 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан 2013 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Турк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана. 

БҮГД НАЙРАМДАХ ТҮРК УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД РЭЖЭП ТАЙИП ЭРДОАНЫ ТОВЧ НАМТАР

Төрсөн он сар өдөр:     1954 оны 2 сарын 26 –ны өдөр Истанбул хотод төрсөн. 59 настай 

Боловсрол:  1973 он    Шашны тусгай дунд сургууль төгссөн /Имам Хатип/  1981 он    Истанбул хотын Мармара Их сургуулийн худалдаа, эдийн засгийн факультет төгссөн 

Ажилласан байдал:  1969-1980 он  Сонирхогчийн хөл бөмбөгийн тоглогч 

1970 он    Үндэсний авралын намын залуучуудын байгууллагын дарга 

1985 он    Сайн сайхны намын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Истанбулын тойргийн дарга 

1994 он     Истанбул хотын дарга 

1997 он    Сиирт мужид болсон сонгуулийн үеэр ухуулга агуулсан шүлэг ишлэсэн хэргээр 4 сар шоронд хоригдсон

 2001 он    Шударга ёс, хөгжлийн намын үүсгэн байгуулагч, дарга  2003 он    Сиирт мужаас нэр дэвшиж, сонгогдсон парламентын гишүүн   2003 оноос    Ерөнхий сайд  

Гэр бүлийн байдал:   Эхнэр, 4 хүүхэдтэй байдал:          

Сонирхол:  Хөл бөмбөг, уран зохиол  

Бусад:  Р.Т.Эрдоаны эцэг нь эргийн харуулын алба хашдаг хүн байсан бөгөөд Түркийн ирээдүйн Ерөнхий сайд өсвөр насандаа Истанбул хотын гудамжинд ундаа, нарийн боов худалдаалдаг байжээ. Тэрээр Истанбул хотын захирагчаар ажиллах хугацаандаа хотын хог хаягдлын асуудлыг шинээр шийдвэрлэж, замын хөдөлгөөнийг сайжруулах үүднээс 50 орчим гүүр, хурдны зам шинээр бариулсан нь үр дүнгээ өгсөн. Тэрээр хотын даргын ажлыг хүлээн авахад Истанбул хот 2 тэрбум орчим ам.долларын өртэй байсан бөгөөд хээл хахуультай тэмцсэний дүнд 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хотын хөгжилд зориулан хийлгэсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.