Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА ӨНГӨТЭЙ БАЙНА

 Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 53, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн бямба гаригт Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. 1947 оноос эхтэй тус тэмцээний анхан шатанд 2050-иас доош чансаатай 100 гаруй, хагас шигшээд 2050-иас дээш рейтингтэй 70 орчим шатарчин өрсөлдсөн юм. Харин шигшээ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 тамирчин тойргийн журмаар өрсөлдөж байна. Их мастер Б.Хатанбаатарын хувьд УАШТ-д 22 дахь удаагаа оролцож байгаа бол Б.Мөнгөнтуул эрчүүдийн шигшээд гурав дахиа хүч үзэж байна. Энэ жилийн тэмцээнд оролцогчдын дундаж нас 24.7 байгаа нь түүхэндээ хамгийн залууд тооцогдох амжилт аж.

Сурагчдын дэлхийн аварга ФМ Ц.Лхагвасүрэн, сонирхогчдын шатрын дэлхийн аварга ФМ С.Билгүүн, Б.Ану, өсвөрийн дэлхийн аварга ФМ Д.НоминЭрдэнэ, спортын мастер С.Сарантунгалаг, Ө.Нямтуяа, Б.Баярмаа, дэд мастер Э.Хулан нар өрсөлдөж буй нь үүнд нөлөөлжээ. Сонирхуулахад Москва хотноо сурч буй ОУМ А.Энхтуул, ФМ С.Отгонжаргал нар шигшээ тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Эхний дөрвөн өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг ИМ Б.Гүндаваа, ФМ М.Гүнбаяр нар зуун хувийн амжилтаар тэргүүлж байна.

Сүүлийн тавилд залуу их мастерууд Гүндаваа-Батчулуун нар тоглож, цагаанаар нүүсэн Өвөрхангайн шатарч хожжээ. Харин эмэгтэйчүүдийг өсвөрийн дэлхийн аварга, ФМ Д.Номин-Эрдэнэ, спортын мастер С.Сарантунгалаг нар тус бүр 3.5 оноотой тэргүүлж байв. УАШТ ирэх ням гаригт (4.14) өндөрлөнө.

УАШТ-ИЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУДААС

ЦЭВЭР ХОЖЛЫН ТОО

Эмэгтэй

1.ФМ Ж.Хулганаа 133

2.ОУМ Б.Анхчимэг 116

3.СМ П.Бүжинлхам 110

Эрэгтэй

1.ИМ Б.Хатанбаатар 163

2.ФМ Ж.Лхагва 160

3.ОУМ Л.Мягмарсүрэн 14

Хамгийн олон удаа оролцсон

Эмэгтэй

1.СМ Г.Баярмаа 19

2.ФМ Ж.Хулганаа 18

3.СМ Д.Бямбаа 17

3.СМ П.Бүжинлхам 17

3.ОУМ Б.Анхчимэг 17

Эрэгтэй

1.ФМ Ж.Лхагва 25

2.ОУМ Л.Мягмарсүрэн 22

3.ФМ Ч.Хүрэлбаатар 22

3.ФМ Төвсанаа 22

3.ИМ Б.Хатанбаатар 22

Медалийн тоо, чанар

Эмэгтэй

1.ОУМ Ц.Батцэцэг       7 алт, 1 мөнгө

2.ФМ Ж.Хулганаа        6 алт, 4 мөнгө, 4 хүрэл

3.СМ Д.Бямбаа          4 алт, 3 мөнгө, 1 хүрэл

Эрэгтэй

1.ИМ Б.Хатанбаатар 8 алт, 4 мөнгө, 2 хүрэл

2.ФМ Ж.Лхагва 6 алт, 3 мөнгө, 6 хүрэл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.