Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч асны эсрэг мэдүүлэг өгчээ

Авлигын хэрэгт холбогдоод байгаа Бразилийн хуучин Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваг хууль сахиулах байгууллагууд шалгаж байна. 2012 онд авлигын хэргээр 40 жил хоригдох ял авсан бизнесмен Маркос Валерио Фернандес ди Соза Ерөнхийлөгч асны эсрэг мэдүүлэг өгчээ. 2005 онд Ерөнхийлөгч байсан Лула да Силва, түүний Засгийн газарт Сангийн сайд асан Антониу Палоччи нар Португалийн харилцаа холбооны нэгэн компаниас долоон сая долларыг эрх баригч Хөдөлмөрийн намын санд шилжүүлэх тухай хэлэлцээр хийсэн аж.

Мөнгө гуйвуулах ажлыг Макао дахь банкаар дамжуулж хийжээ. Фернандес ди Соза ч санхүүгийн хууль бус үйлдлийнхээ төлөө ял эдэлж буй юм байна. Ерөн хийлөгч асны хүрээллийнхнээс 38 хүн авли гын хэргээр 2012 оны зун шүүхэд очсон байна. Харин Ерөнхийлөгч асан өөрийгөө энэ олон хүн хамрагдсан хэрэгт огт хамаагүй гэж нэг бус удаа мэдэгдэж байв. Тэгээд ч энэ асуудлаар түүнд ямар нэг хэрэг хүлээлгэх оролд лого хийгээгүй юм. Лула да Силва 2002, 2006 онуудад Ерөнхийлөгчөөр хоёр дахин сонгогдож байв.

Нийгмийн баримжаатай бодлого явуулснаар тэр бээр өлөн зэлмүүн амьдралтай хүмүүсийн дунд нэр алдар нь их өндөр байлаа. Одоо Брази лийн Ерөнхийлөгчөөр Дилма Русефф ажиллаж байна. Тэрбээр Лула да Силвагийн үед Эрчим хүч ний сайд байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.