Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АМЕРИК “АЖЛАА” ХОЙШЛУУЛАВ

Дөрөвдүгээр сарын эхний арав хоногт хийхээр төлөвлөж байсан тив хоорондын туршилтын баллистик пуужин хөөргөх төлөвлөгөөгөө Пентагон хойшлуулахаар шийдвэрлэснээ зарлав. Ийн шийдвэрлэсэн нь Умард Солонгос дахь нөхцөл байдалтай холбоотой аж. Минитмен-III пуужинг Калифорни муж улс дахь Агаарын цэргийн хүчний баазаас хөөргөх байв. Хугацааг шинээр төлөвлөсөн эсэх талаар мэдээлэл алга байна.

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын олж авсан мэдээллээр бол Сөүл, Вашингтоны эсрэг занал хийлж, баллистик пуужин хөөргөх гэсэн 2013 оны хавраас Солонгосын хойгийн байдал хурцадсан юм. Өмнөд Солонгос, АНУ ч өөрийн цэргийн баазын пуужин эсэргүүцэх хамгаалалтыг сайжруулж, өргөн хэмжээний цэргийн хамтарсан сургууль хийсэн юм.

Энэ сургуульд стратегийн бөмбөгдөгч “үл үзэгдэгч” Б-2 онгоц оруулсан нь Умард Солонгосын дургүйг нэлээд хүргэх шиг боллоо. Уг онгоц бүхээгтээ цөмийн зэвсэг тээж явах чадвартай юм.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.