Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэмт халдлагад өртсөн дэлгүүрийн эзэн нинжа нараас алт авдаг байжээ

 Ховд аймгийн Булган сумын Цагдаагийн тасгийн ажилтан, дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг энэ сарын 2-ны шөнө дэлгүүр тонож байсан гэмт этгээдүүд буудаж амийг нь бүрэлгэсэн. ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж 72 цагийн дотор гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчилсан юм.

Ховд аймгийн Булган сумын Баянсуудал багт оршин суудаг 17-19 настай Кызырбекийн Хапар, Кызырбекийн Сапаргали, тэдний садангийн хүн болох Румбайн Сайгаш нар уг хэргийг үйлдсэнийг гарын хээ, гутлын мөр, генетик шинжилгээ болон бусад нотлох баримтаар тогтоосон. Тэднийг гэртээ бүгж байхад нь 4-5-нд шилжих шөнө баривчилж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буу болон бусад зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд тэднийг энэ сарын 6-ны 01.00 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд авчирсан юм.

Өдгөө дээрх гурван гэмт этгээдийг хүн амины хэргээс гадна удаа дараагийн хулгайн хэрэгт холбогдуулан шалгахаар болж буй гэсэн. Дээрх гурван залууг гэмт хэрэгт уруу татсан хүн байж болзошгүй гэсэн мэдээлэл хууль хяналтын байгууллагынханд ирсэн аж. Үүний дагуу холбогдох шалгалтыг хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. “К.Хапар, К.Сапаргали, Р.Сайгаш нар тухайн өдөр “Бүрэн” дэлгүүрийг тонохын тулд нэлээд бэлтгэж, 1-2 хоногийн өмнөөс төлөвлөсөн бололтой. Автосэлбэгийн дэлг үүрийн эзэн Тулга гэх залуу автомашин, мотоциклын эд анги худалдахын сацуу гар аргаар алт олборлогч нинжа нараас алт авдаг байсан юм билээ.

Сэжигтнүүд тус дэлгүүрт их мөнгө, эсвэл алт байгаа хэмээн үзэж цоожийг нь эвдэн орохдоо 16 настай хүүд буугаа бариулж, нөгөө хоёр нь лангууных нь цаагуур тонгойн юм хайж байсан. Энэ үед цагдаагийн алба хаагчид дэлгүүр рүү орж ирсэн тул сандрахдаа гох дарсан гэж мэдүүлж байгаа. Шалгалтын явцад хэн буудсан нь тодорхой болно. Магадгүй насанд хүрээгүй хүнд хөнгөн ял оноодог гэсэн үүднээс 16 настай залуугаа буудсан гэж ярьж байхыг үгүйсгэхгүй” гэж баттай эх сурвалж ярив.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг өнөөдөр эцсийн замд нь үдэх бөгөөд өнгөрсөн баасан гаригийн 08.00 цагт талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Цагдаагийн ерөнхий газар болон нийслэл, аймаг, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн эмгэнэн гашуудаж, талийгаачийг дурсан нэг минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн Ховд аймагт ажиллаж буй Ажлын хэсгийнхэн талийгаач Б.Төмөрчөдөрийн ар гэрийнхэнд ЦЕГ-ын даргын тушаалаар таван жилийн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгосныг хүлээлгэн өгчээ.


 Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.