Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Apple”-ийн шинэ байр 2016 онд ашиглалтад орно

 АНУ-ын Калифорни муж улсын Купертино хот дахь “Apple”-ийн шинэ төв байр таван тэрбум долларын өртгөөр босох гэнэ. Компанийн удирдлага уг нь гурван тэрбум долларт багтаа хаар төлөвлөж байжээ. Зардал ийн өссөн нь байшингийн дотоод засалтай холбоотой гэнэ. Шинжээч Питер Барроузын ярьснаар бол дотоод, гадаад заслыг төлөвлөхдөө тус кор порацыг үндэслэн байгуулагч, талийгаач Стив Жобсын санааг нэлээд харгалзаж үзсэн байна.

Тухайлбал, барилгын гаднах байдал, зохиомж нь “дөнгөж газардаад буй сансрын хөлгийг” са нагдуулам байх ёстой аж. Байшингийн доторх талбай хийгээд эргэн тойронд нь 300 гаруй төр лийн мод суулгасан аварга том цэцэрлэг байх юм байна. Мөн эрдэм шинжилгээний лабораториос гадна би еийн тамирын танхим, газар доор нь гарааш байх гэнэ. Хотын захиргаа төслийг дэмжжээ.

12 мянган хүн дотор нь ажиллах энэ байр 2016 онд ашиглалтад орно. “Apple” бас Санта-Клара хотод 2.4 мянган хүн ажиллах салбар байгуулж эхэлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.