Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үгэндээ ороогдсон гишүүд

 Үгээр хүнийг айлгаж, үхүүлж, инээлгэж ч болно. Энэ бол маш хүчтэй зэвсэг. Тиймээс хаана, юу ярихаа маш сайн бодох учиртай. Бодлогогүй үгнээсээ болоод шүүмжлэлд өртөж, түүндээ ороогдох нь улстөрчдөд бүр илүү хамаатай. Швейцарийн банкин дахь оффшор компанийнхаа дансны орлогыг ХОМ-тээ бичсэн, бичээгүй гэсэн шуугианд тайлбар өгөхдөө УИХ-ын дэд дарга С.Баярцогт нэг алдав. Тэрбээр уг дансан дахь үлдэгдэл гурван сая төгрөгөө орлого талдаа нэмж мэдүүлдэг ч дээрх компанийн нэрийг бичээгүйдээ алдсанаа хүлээн зөвшөөрсөн. Яагаад бичээгүй вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Мэдлэг муутайдаа тэгсэн байх” гэж хариулаад бүдрэв.

Цахим сүлжээгээр дүүрэн түүний “мэдлэггүй”-г гайхаж, инээдэм боллоо. Тэгвэл МАН-ын дарга Ө.Энхтүвшин өчигдөр Сүхбаатарын талбайд жагсагчдад үг хэлж, Засгийн газрыг шүүмжлэх гэж байгаад ухаж байсан нүхэндээ өөрөө ойччихов. “Махны үнэ 1200 төгрөг боллоо” хэмээн эрхэм гишүүн ярьчихжээ. Тооны орныг нэгээр дутааж хэлээд цахим ертөнцийн хэрэглэгчдээс “мах” гэдэг хочийг тэр хүртсэн байна лээ. Энэ хоёр эрхэм улс төрд удсан, ярьж сурсан түшээд. Гэвч үгийн хий нь гарч завдаагүй л байгаа бололтой.


 С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 thoughts on “Үгэндээ ороогдсон гишүүд