Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг МАН, МАХН-аас өргөн барина

 УИХ-ын хаврын чуулганы нээлт өнөөдөр ийм “сюрприз”-тэйгээр эхэлж байна. Хууль зүйн салбарыг шинэчлэх 10 гаруй хуулийн төслөө Х.Тэмүүжин сайд энэ чуулганд өргөн барихаар бэлтгэж байгаа. Үүнийх нь хажуугаар түүнд МАН, МАХН-ынхан ийм “бэлэг” зэхжээ. Энэ тухай сайд өөрөө “жиргэсэн” байв. Түүнийг огцруулах тухай бичгийг энэ сарын 3-нд илгээсэн юм байна.

МАХН-ынхны тухайд туйлын ганцхан зорилго болох намын дарга Н.Энхбаярыгаа ялаас мултлах ажилд сайд “нэмэр болохгүй” байгаа учраас ийм байдлаар дургүйцлээ илэрхийлж буй бололтой. МАН-ынхан харин “Хүний эрх хангагдахгүй байна” гэсэн шалтгаанаар МАХН-ыг дагаж “намирахаар” шийджээ. Энэ тухай мэдээлсэн Х.Тэмүүжин сайдын сэтгэлийг намын нөхөр С.Ламбаа засаж, “Тэгж л байдаг шүү дээ, гэм биш зан. Ажлаа хийгээд урагш хараад яв” хэмээн зөвлөсөн байна лээ.


 С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.