Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАВАНТОЛГОЙН СТАНЦЫГ ТЭМЭЭНД АЧИЖ ЗӨӨХ ҮҮ

Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар төсвөө зу заат гаснаас хойш дөр вөн сар өнгө рөв. Бон дын хүүд монголчууд хоногт 270 мянган ам.дол лар төлөх болно гэж эдийн засагчид тооцож байсан юм. Энэ тооцоо ноос харвал бид өнөөд рийн байдлаар 32 сая гаруй ам.долларыг бон дын хүүд төл жээ. Ийнхүү цаг хугацаатай урал дан өсөх хүү ний төлбөрөөр монголчууд улс орныхоо эдийн засгийг сэргээж чадах, нүдэнд харагдах бү тээн байгуулалтын эхлэлийг тавьж бо лох байв. Гэвч хэрэгжүүлэх бэлэн төсөлгүй Зас гийн газар бондын мөнгийг арилжааны банкуу дад байршуулж “хойд хормойгоороо урд хормой гоо нөхөж” байна. Засгийн газарт “Улс орноо барь цаанд тавьж авсан бондын хувь заяаг зөв залах ёстой” гэсэн шахалт тал талаас нь ирж байгаа. Ийм хүндхэн шахалтад өртсөн Засаг “нухацтай” хэлэлцсэний дүнд бондын мөнгийг зарах эхний таван төслийг нэрлэсэн билээ. Тэдний нэг нь Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төсөл юм.

Хэдхэн өдрийн өмнө Шинэчлэлийн Засгийн газар “Та вантолгойн цахилгаан станц” нэртэй төслийн компани байгуулж, станцын бүтээн байгуулалтад бондоос 50 сая ам.доллар хуваарилж, төслийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэг жүүлэх, төрийн мэдлийн хувьцааг 34-өөс доошгүй хувь байхаар шийдвэрлээд байгаа юм. Өмнийн говьд олборлолт явуулж буй Оюутолгой, Тавантолгойн орд газрын төдийгүй ойролцоох бүс нутгийг эрчим хүчээр хангах зориулалттай цахилгаан станц барих сураг 2008 оноос хойш дуулдсан. Эл хооронд төслийг цөөнгүй этгээд сонирхож, судалгаа явуулж, хэд хэдэн гэрээ хэлэлцээр үзэглэгдсэн байдаг. Тухайлбал “Эрдэс Тавантолгой” компани Тавантолгойн ордыг түшиглэж 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан ч хүч мөхөсдөж, станцыг цааснаас амилуулж дөнгөөгүй юм. Төслийг хөдөлгөж чадаагүй тө- рийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн хүчин мөхөсдлийг “Оюутолгой”- н хөрөнгө оруулагчид “боломж” гэж харсан байдаг. Тиймээс тус компани говийн бүсийг эрчим хүчээр хангах өндөр хүчин чадал тай цахилгаан станц барих техник, эдийн засгийн хэд хэдэн хувилбар бүхий үндэслэл боловсруулж, станцыг 2016-2018 онд ашиглалтад оруулах тухай гэрээг 2011 онд Засгийн газартай байгуулсан байв.

Гэвч Засгийн газар “Тавантолгойн цахилгаан станц” төслийн компани байгуулж, түүнд эл ажлыг даатгаж буйгаас харвал дээрх гэрээ хүчингүй болох магадлал өндөртэй аж. Нэг газар хоёрын хоёр цахилгаан станцын шаардлага байх гүйгээс хойш “Оюутолгой”-н стан цын хувь заяаг дахин хэлэлцэх нь тодорхой. Говийн бүсэд өрнөж буй уул уурхайн үйл ажиллагаа, томоохон бү- тээн байгуулалтыг гал алдуулахгүй байх үүрэгтэй цахилгаан стан цын судалгаа, техник, эдийн засгийн үн дэслэлийг Засаг энэ онд дуусга хаар төлөвлөж буй сурагтай. Авто зам гэх мэтийн зарцуулсан хөрөнгөө бу цаан босгох найдваргүй төслийн дэр гэд цахилгаан станц барих нь хамаа гүй ашигтай, ирээдүйтэй, зардлаа нө хөх боломжтой. Гэхдээ энэ төслийг эхлүүлэхийн тулд чамгүй саадтай тулах бололтой.

Тухайлбал, Засгийн газар төслийн нийт өртгийн 70 орчим хувийг олон улсын зах зээлээс босгоно гэж тооцсон. Харин дэлхийн хүн амын өсөлт, хөгжлийн хурдтай зэрэгцэн шаардагдаж буй эрчим хүчний хэрэгцээг нөхөх өндөр чадалтай цахилгаан станцын эрэлт, захиалгад дарагддаг гаднын компаниуд манай 450 мВт-ын жижиг станцын төслийг сонирхож, хөрөнгө оруулалт хийх болов уу гэсэн болгоомжлол тодорхой хүрээнд төрж буй аж. Улс орнууд эрчим хүчний хэрэглээгээ сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай цахилгаан станцаар нөхөж эхэлсэн бол Тавантолгойд баригдах станцын чадал ердөө 450 мВт төдийгүй технологи нь тааруухан тул ийн болгоомжилж байгаа гэнэ. Түүнчлэн тус станцыг байгуулахын тулд тус бүр нь 100 гаруй тоннын жинтэй станцын зуухнаас гадна хэд хэдэн турбин, генератор шаардагдах юм байна. Харин тус бүртээ 150 мВт эрчим хүч үйлдвэрлэх генераторуудыг Тавантолгойд хүргэхийн тулд монголчууд тун чиг ичмээр байдалд орж мэдэхээр болчихоод байна. Бидэндээ ахадсан нүсэр эдийг гаднаас захиалан авч, уурхайн дэргэд байгуулах станцын буурь хүртэл тээвэрлэнэ гэдэг амаргүй даваа. Автомашинд ачна гэхээр найдвар муутай. Тийм нүсэр ачааг тээх зориулалтын зам байхгүй. Онгоцоор зөөнө гэвэл үлгэрийн далай. Тэгэхээр тэмээн жин, эсвэл үхэр тэргэндээ найдах уу. Төмөр зам тавьж байж зөөнө гэвэл “бухын доодохыг харж үнэг турж үхэв” гэгч болох биз. Арга мухардах цагт эрхэнд өмнөд хөршдөө хандан “Гуравхан юмыг яаж ийгээд аваад ирье, замаа ашиглуулаач” хэмээн гуйж болох ч Цагаан хадны боомт хүртэл тавьсан замаа 40 тонноос илүү ачаа явахгүй байх зориулалтаар барьсан тул тэд ямар хариу өгөхийг таахад бэрх.

Нөгөө талаар өмнөд хөрш эл тээврийг зөвшөөрсөн ч монголчууд эцэст нь айлын авто зам эвдсэн хэрэгт унаж магадгүй аж. Тавантолгойд цахилгаан станц барьж, эрчим хүч үйлдвэрлэх зорилго тавьж буй монголчуудыг төмөр замаас дутуугүй шаналгах бас нэг асуудал нь ус. Эрчим хүчний байгууламжид ашиг лах цементийг нягтаршуулахад өдөрт багагүй хэмжээний ус ашиглах бөгөөд эл хэрэгцээг угаасаа усны нөөц багатай бүс нутгаас хангахад төвөгтөй. Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нэг хоногийн ус ны хэрэглээ 36 мянган шоо метр бөгөөд орон нутгийн Балгасын улаан нуур орчмын газар доорх усны ордыг өрөмдөн, 70 гаруй км урттай 600 ммийн диаметртэй ус дамжуулах хоолой татаж, уурхайн хэрэгцээг хангах гарцыг өмнөх төсөл санаачлагчид бодож олсон байдаг юм. Өмнийн говийн уул уурхайн бүс, орон нутгийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын төслөө хөдөлгөхөд бидэнд хөрөнгө оруулагчид болон төмөр зам, усны нөөцийн дэмжлэг үгүйлэгдэж, тулгарсан асууд лыг яаралтай шийдэх шаардлага тулгарч эхэллээ.

Удтал дарсан бондын мөнгөө Шинэчлэлийн Засгийн газар дөнгөж хөдөлгөж эхлэхтэй зэрэг цэн Тавантолгойгоос олборлолт явуулдаг компаниудын экспорт буурч, “Энержи ресурс” компаниас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тасалдсан тухай таагүй мэдээ сандаргаж буй. Хятадын коксжих нүүрсний зах зээл хямарч, өмнөд хөрш манай хаас нүүрс авах нь бүү хэл дотоодын компанийнхаа нүүрсний ний лүүлэлтийг зохицуулж чадахгүйд хүрсэн нь манай эдийн засагт чамг үй хохирол дагуулж байгаа юм. Тавантолгой орчмоос сайн мэдээ дуулдах нь багасч, иймэрхүү саарал дүр зураг үзэгдэж буй цагаар цахилгаан станцын бүтээн байгуулалт яригдаж буй нь оновчтой биш мэт санагдах ч байдал илааршиж, сайн цаг ирэх болов уу гэж найдахаас өөр арга алга. Тиймээс улс орны эдийн засгийг өөд нь татах бүтээн байгуулалтаа болно, болохгүй гэсээр нурааж орхидог жишгээс нэг удаа ч болов татгалзаж, ядаж энэ төслийг улстөржүүлэлгүй хэрэгжүүлэх нь чухал байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.