Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЦАГДААГИЙН АЖИЛТАН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙН ГАРТ АМИА АЛДЛАА

Ховд аймгийн Булган суманд уржигдар шөнө зэвсэглэсэн дээрэмчид цагдаа гийн ажилтны аминд хүрч хэргийн газраас зугтлаа. Энэ сарын 2-ны 23.50 цагийн орчимд дээрх хэрэг гарсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайн жаргал өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр “Булган сумын Бүрэнхангай багийн нутагт байдаг “Бү- рэн” гэх авто сэлбэгийн дэлгүүрийн цоож эвдэрсэн байсныг тухайн шөнө эр гүүл хийж явсан цагдаагийн ахмад мэдээд, хулгайч орсон байж болзошгүй хэмээн сумын Цагдаагийн тасаг руу мэдэгдэж, нэмэлт хүч дууджээ. Дуудлагын дагуу цагдаагийн ахлагч цолтой гур ван ажилтан ирж, онгорхой хаалгаар ор сон байна. Гэтэл гэмт этгээдүүд харан хуйг далимдуулан гэнэт буудаж, сум дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг онож, амийг хөнөөсөн харамсалтай хэрэг гар лаа. Суманд оногдсон цагдаагийн ажилтан дэлгүүрийн лангуун дээр унажээ. Офицер нь хоёр цагдаагаар түүнийг дэлгүүрээс гаргаж, Ховд аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар мэдээлжээ.

Тэндээс аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ж.Дөлбадрахаар ахлуулсан Ажлын хэсэг Булган сумыг зорьж гарсан байна. Газар хол, аймгийн төвөөс 560 гаруй км, бартаа ихтэй учраас Аж лын хэсэг арай очиж амжаагүй явна. Мөн ЦЕГын даргын тушаалаар эндээс Ажлын хэсэг гарч, эхний хэсэг нь өглөө 06.00 цаг өнгөрч байхад Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр Булган сумыг зорилоо. Цагдаагийн ажилтнууд суманд оногдсон нэгнийгээ эмнэлэгт хүргэх замд нас баржээ. Гэмт этгээдүүд дэлгүүр дотроос “Эндээс холд, та нарыг ална шүү” хэмээн заналхийлж байсан гэсэн. Цагдаагийн ахмад гар чийдэн тусгаж байтал гэмт этгээдүүд дэлг үүрийн цонхыг хагалан гарч, хойшоо чиглэн зугтсан. Араас нь явсан боловч харанхуйд сураггүй алга болжээ. Цагдаагийн алба хаагчид тухайн үед гав, бороохойноос өөр тусгай хэрэгсэлгүй явсан бололтой. Гэмт этгээдүүд хэн байж болох вэ гэдэг талаар бүхий л боломжит хувилбарыг дэвшүүлэн ажиллаж байна. Ховд аймаг дахь хорих 457 дугаар ангиас оргосон оргодлууд энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн таамаг бий. Ажлын хэсэг газар дээр нь очиж, шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгсний дараа дахин мэдээлэл хүргэх болно.

Ховд аймгийн Цагдаагийн газраас гадна Увс, Баян- Өлгий, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн ажилтнуудыг бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байгаа. Мөн хилийн цэргийн ангийнхантай хамтран ажиллаж, гэмт этгээдүүдийг хил давахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Талийгаач, дэд ахлагч Б.Төмөрчөдөр 20 настай. Өнгөрсөн нэгдүгээр сард цагдаагийн дамжаа төгсөн, нутагтаа очиж нэгдүгээр сарын 3-наас тус сумын Цагдаагийн тасагт ажиллаж байсан юм. Тэрбээр ээж, дүүгийн хамт амьдардаг. ЦЕГын даргын тушаалаар түүний ар гэрт тэтгэмж олгох, оршуулах ажлыг зохион байгуулах баг томилогдон ажиллаж байна” гэлээ. Улаанбаатараас Ховдын Булган сумыг зорьсон Ажлын хэсгийг ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Ганбаатар ахалж яваа бөгөөд бүрэлдэхүүнд тус газрын Тусгай тасгийн ажилтнууд багтсан аж. Ажлын хэсгийн түрүүч нь 15.00 цагт Булган суманд очжээ. Увс, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, хэлтсийнхэнтэй холбогдож ямар арга хэмжээ авч байгааг тодруулахад “Ажлын хэсэг гарч, Ховд аймаг руу явж байна” гэсэн юм. Ховд аймгийн Булган суманд амьдардаг нэгэн иргэнтэй холбогдоход “Энд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хэргийн газрыг цагдаагийн хамгаалалтад аваад байна. Хүмүүсийн ярьж буйгаар, Хорих ангиас оргосон оргодлууд айлаар орж, хоол хүнсний зүйл аваад гарсан гэсэн. Тэд хэргийг үйлдсэн байх гэсэн яриа байна. Мөн Ховд аймгийн Булган сум дахь хилийн цэргийн ангийн хариуцсан хэсгээр морьтой хил зөрчигч БНХАУ-ын талаас манай нутаг руу чиглэн явж байсныг саатуулсан гэсэн. Магадгүй гэмт этгээдүүдийн хамсаатан байж болзошгүй талаар ярьж байна" гэж мэдээллээ.

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаагийн ажилтнууд дэлг үүрээс гармагцаа хаалгыг нь цоожилсон аж. Гэвч гэмт этгээд үүд цонхыг нь хагалж, зугтсан нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдож буй гэнэ. Хил хамгаалах байгууллагынхан гэмт этгээдүүдийг хил давахаас урьдчилан сэргийлж, хамгаалалтаа чангатгасан талаар дээр дурдсан. Ховд аймгийн Булган сум дахь хилийн отрядын дарга, хурандаа Э.Энхтайвантай холбогдоход “Бид цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын ахлах прокурор Лхагвас үрэнтэй 17.00 цагийн үед холбоо барьж, эрэн сурвалжлах ажлын явц ямар байгааг асуухад “Одоогоор хэргийн газрын үзлэг дөнгөж эхэлж байна. Ямар хүмүүс энэ хэргийг үйлдэв гэдгийг хэлэх боломжгүй. Ямар буугаар буудсаныг ч тогтоогоогүй байна. Улаанбаатараас шинжээч ирэх ёстой.

Урьдчилсан байдлаар, том калибрын буугаар буудсан болов уу гэж таамаглаж байна” гэлээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан, гэмтэж бэртсэн цагдаагийн алба хаагчдын талаарх мэдээлэл ЦЕГ-ын Хуулийн хэлтэст байдаг юм байна. Цагдаагийн байгууллагын 90 гаруй жилийн түүхэнд албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдийн халдлагад өртөж амиа алдсан 58 цагдаагийн алба хаагч бүртгэлтэй байдаг аж. Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 800 гаруй байдаг гэнэ. Албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрт нь тэтгэмж болгож, ажилласан жилээс нь хамааран 5-10 сая төгрөг олгодог талаар эх сурвалж мэдээллээ.

Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.