Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.КАРЛСЕН ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО

Их Британийн нийслэл Лондон хотноо дэлхийн аваргын титмийн төлөө Вишванатан Анандтай тоглох өрсөлдөгчийг шалгаруулах супер найман их мастерын тулаан өндөрлөж, Норвегийн их мастер Магнус Карлсен түрүүллээ. Эхний тойргийн дараа тэмцээнийг хошуучилж байсан Л.Аронян есдүгээр тавилд П.Гельфандад, 11 дүгээр өрөгт В.Крамникт тус тус хожигдсон бол В.Крамник 10-12 тавилд дараалан ялалт байгуулсан билээ.

Ийнхүү дэлхийн 14 дэх удаагийн аварга орос эрд амжилтаа залгах боломж гарч ирсэн юм. Шийдвэрлэх сүүлчийн тойрогт хожчихсон бол Крамник дараагийн тулаандаа сэтгэл амар бэлтгэх эрх авах байлаа. Харамсалтай нь түүний хүссэнээр болсонгүй. В.Иванчукийн эсрэг сүүл чийн өрөгт тоглохдоо ялагдал хүлээх нь тэр. Өрсөлдөгчтэйгээ энэ удаа тэнцчихэд л хангалттай байсан юм. Гэвч сүүлийн өргийн ялагдал за луу норвегийн өмнө гишгэх болом жийг үгүй хийж орхилоо.

Дэлхийн аварга цол горилогч М.Карлсен П.Свид лерт сүүлийн даваанд мөн л дийлдсэн. Ийнхүү Крамник, Карлсен нарын оноо тэнцэхэд дэлхийн чансааг тэргүүлэгч Карлсен манлайлжээ. Норвеги залуу дөнгөж 22-хон настай мөртлөө чансаагаараа суутнуу дын өмнө орж, өнгөрсөн жил дэл хийн дээд амжилт тогтоосон билээ. Түүнийг 19 нас, нэг сартайдаа буюу хамгийн залуудаа Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны чансааг тэргүүлсэн, албан бус байдлаар 17-тойдоо тэргүүлэгчийн эгнээнд аль хэдийнэ багтсан, үүнээс ч бүр өмнө 13-тайдаа Гарри Каспаровтой тоглоод тэнцсэн зэрэг сонирхолтой баримт чимдэг. Лондон хот түүнд ээлтэй бөгөөд ноднин “London Chess Classic” супер тэмцээнд түрүүлж, чансаагаа 2861.4 болгон ахиулсан нь шатрын ертөнцөд тэмдэглэгдэх онцгой үйл явдлаас гадна бүх цаг үеийн шилдгүүдийг ч хошуучлах үзүүлэлтээр бүртгэгджээ.

1970-аад онд FIDE Америкийн физикч Арпад Элогийн чансаа бодох томъёог хүлээн зөвшөөрч, суутнуудынхаа эрэм бийг тогтоосноос хойш хэд хэдэн дээд амжилтыг бичсэн нь бий. Домогт шатарчин Бобби Фишер М.Тайманов, Б.Ларсен, Т.Петросян нарыг ялж, 1972 онд Б.Спасскийг хожин, дэлхийн аварга болсноор 2785 оноогоор ноёрхсон түүхтэй. ОХУ-ын Гарри Каспаров 1989 онд 2805, арван жилийн дараа чансаагаа 2851 болгосон нь өнөөг хүртэл мөнх насалсан билээ. 13 жилийн өмнө Гарри Оросын нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “2800-гийн босгыг хоёр хүчин зүйлээр давж болно.

Дөрвөн жилийн турш ямар ч тэмцээнийг завсарлалгүй оролцох бүртээ “+4” оноо авах, эсвэл хагас жилийн хугацаанд “+8” үзүүлэлт авах. 1989 онд би гурван тэмцээнээс “+18” оноо цуглуулсан. 1999 онд +19 гээд л. 2850-ийн босгыг алх чихаад ямар их баярласан гэж санана” хэмээн өгүүлж байжээ. Харин Карлсен өөрийгөө домогт Фишер, Каспаров нарын хэмжээнд хүрээгүй хэмээн өгүүлсэн нь бий. “Чансаагаа 2950 болсон цагт л хамгийн шилдэг шатарчин гэж өөрийгөө хүлээн зөвшөөрнө. Бас дэлхийн аварга болох төлөвлөгөөтэй” гэж ярьсан билээ. Ийнхүү тэр мөрөөдлөө биелүүлэхэд алхам ойртлоо.


 Б.ӨЛЗИЙТОГТОХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.