Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.БАЯРСАЙХАН: МАРГААНТАЙ АСУУДАЛ ГАРВАЛ ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ БУЦААНА

Газрын тухай багц хуулийн төслийг УИХ хэлэлцэж буй. Амин чухал хууль учир иргэд, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, өргөн хүрээнд хэлэлцэж байж батлах ёстой хэмээн УИХ үзэж байгаа юм. Улмаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулсан билээ. Тэд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж буйн хоёр дахь нь өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид оролцов.

Газартай холбоотой шинжлэх ухаан онолын болон бодит амьдрал дээр үүсэж буй бэрхшээлийн талаар тэд хөндсөн юм. Мөн газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн үндсэн гурван ухагдахууныг тойрон ярилцлаа. Газар гэдгийг тодорхойлохдоо хөрс, гадаргуугаас гадна хэвлийтэй нь хамт авч үзэх хэрэгтэй гэсэн санал гарав. Одоогийн хуулиар газрын гадар гуу, газрын хэвлийг тусдаа хуулиар зохи цуулж буй юм. Тухайн газар иргэний өмч байж болох ч хэвлий хэсэг нь төрийн мэдэлд байдаг. Үндсэн хуульд “Газрын хэвлий, түүний баялаг бол төрийн өмч” гээд заачихсанаас үүдэлтэй зөрчил амьдрал дээр багагүй гардгийг оролцогчид сануулж байлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа анхаарч үзэх нэг асуудал энэ гэнэ. Мөн нэг иргэн 0.07 га газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхтэй. Шинээр батлах хуульд уг хэмжээг бодолцох ёстой гэж байв. Байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Хаврын чуулган эхлэхээр бэлчээр, хөдөө аж ахуйтай холбоотой асуудлаар УИХ-ын түвшинд гурав дахь хэлэлцүүлгийг зохион байгуулна. Нухацтай хэлэлцэж байж батлах учир бид яарахгүй байгаа. Олон санал гарч байна. Зөрчил ч байна. Маргаантай асуудал гарвал Засгийн газарт буцаах хүртэл арга хэмжээ авна” гэлээ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.