Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Ганбаатар гишүүн Гаагын шүүхэд хандлаа

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцээгүй учраас сайжруулж, өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байдаг гишүүн С.Ганбаатар уг асуудлаар Гаагын шүүхэд хандаж буйгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас байгалийн нөө- цөд тулгуурлан хөгжиж буй орон түүндээ эзэн байх халдашгүй эрхтэй хэмээн тунхагласан 1803 дугаар шийдвэрийг Оюутолгойн гэрээ гурван ч үндэслэлээр зөрчсөн хэмээн эрхэм гишүүн үзжээ. Түүнээс зарим зүйл тодрууллаа.

-НҮБ-ын шийдвэрийг зөрчсөн гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаач?

-Юуны өмнө дээрх гэрээ адил тэгш байх зарчмыг зөрчиж, хэт нэг талыг баримталсан. Уг зарчмыг хангах гэрээг “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компаниуд хоорондоо байгуулсан атал манай Засгийн газар тийм нөхцөл шаардаагүй юм байна. Мөн “Рио Тинто”-гийн санхүү хариуцсан захирал нь “Оюутолгой” төслийн санхүүг давхар хариуцна гэснээр бид хараат байдалд орсон. Хоёрдугаарт, говийн ус 40 мянган жилийн хугацаанд бий болж, бүрэлдсэн.

Засгийн газраас уг төслийг хэрэгжүүлэхийн тулд жилд 27.3 сая шоо метр ус ашиглах зөвшөөрөл олгосон. Гэтэл үйлдвэр өдөрт 100-150 тонн хүдэр боловсруулна. Нэг тонн хүдрийг 1.5 шоо метр усаар угаадаг гээд тооцохоор зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин их ус хэрэглэх нь. Жилд 50 орчим сая шоо метр усыг ийм байдлаар ашиглавал удахгүй Монгол говь цөл болж, байгаль орчин сүйднэ. Улс орны аюулгүй байдалд ч нөлөөлнө. Тиймээс би олон улсын түвшинд тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдсэн. Тухайн нутагт эдийн засгийн үйл ажиллагаа явуулж буй гаднын компанитай холбоотой гомдлыг эх орных нь шүүхэд өгдөг зарчим байдаг. Үүний дагуу Лондон дахь “Рио Тинто” компани байрладаг дүүргийн шүүхэд хандаж байна. Мөн энэ гомдлоо НҮБ-ын удирдлагуудад хүргүүлнэ. Женевийн хөдөлмөрийн олон улсын хуралд удахгүй оролцоно. Тэр үедээ ч энэ талаар илтгэл тавьж, тэмцэх болно.

-Оюутолгойгоос орж ирэх хөрөнгө оруулалт өсөх ёстой атал буураад байгаа гэсэн шүүмжлэлийн тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгддөг. Иймэрхүү байдлаар нөлөөлөх гэж оролдсон мэдэгдлийг Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас хийхийг үгүйсгэхгүй. BBC телевизийн сэтгүүлч Оюутолгойн талаар “Жилд найман тэрбум долларын орлогыг уг ордоос олох боломжтой. Энэ байдал 40-50 жил үргэлжлэх учир 320 тэрбум долларыг Оюутолгой бий болгоно” гэсэн агуулгатай мэдээлэл бэлтгэж цацсан байна. Бид өөрсдөө ч тодорхойлж чадаагүй байхад тэд хийсэн байна. Гэтэл жилд олох орлогод нь ч хүрэхгүй буюу зургаан тэрбум доллараар үйлдвэр барьж байгаа. Урсгал зардлыг нь хасаад үлдэх тэр орлогыг 40:60, эсвэл 50:50-иар хувааж авъя, говийн минь усыг зохистой ашиглаач гэсэн шаардлага л тавьж байгаа юм. Түүнээс бид “Рио Тинто”-г зайл гээгүй.

-Гаагын шүүхээр дайн, зэвсэгтэй холбоотой асуудлыг голдуу шийддэг. Тэд таны гомдлыг хэлэлцэх болов уу?

-Шүүхэд хандах нь миний үүрэг. Ялагдаж болно. Гэхдээ тэмцэхгүй ялагдсанаас дээр. Гаагын шүүх улс төр, цэрэг дайны хэргийг дуулиантайгаар шийддэг. Гэхдээ Мозамбекийн нэг иргэн тус шүүхэд хандаад эх орныхоо нэгэн нуурыг хамгаалж үлдэж чадсан түүх бий. “Рио Тинто” тэдэнд яаж нөлөөлөхийг би мэдэхгүй ч тэмцэх нь миний, бидний ажил.

-Та өмгөөлөгч авах уу?

-Усны асуудлаар Батмөнх, хуулийн чиглэлээр Наранбаатар гэдэг эх оронч залуусыг өмгөөлөгчөөрөө сонгосон. Аль юм болгонд олон улс бидний өмнөөс ярьж байх вэ. Бид Монголоо хүндлэх ёстой шүү дээ.

-Олон шүүхэд хандах гэж буйгаа “Рио Тинто”-д урьдчилж мэдэгдсэн үү?

-Хэлэлцээрийн өмнө, хойно хоёр ч удаа хандсан. Богино хугацааны санхүүжилт гэж нэг юм байна. Би нэг байшин барьж байгаад мөнгө дутахаар найзаасаа зээлдэг шиг зарчмаар гэрээ байгуулахдаа хандсан. Түүнээс биш гэрээнд “хөрөнгө оруулалт” гэдэг үг байхгүй. Өрийн асуудлыг Засгийн газрын төлөөлөлтэй ярилцаж, бодитоор шийдээч гэж би тэднээс хүссэн. Надад хариу ирээгүй байна. Ер нь Гаагын шүүхэд өгөхийн тулд тэднээс зөвшөөрөл авах албагүй. Гэхдээ ёс зүйн хувьд тэдэнд мэдэгдсэн.

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.