Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сөрөг хүчнийхэн түлш олборлоод зарж байдаг болж

"Босогчдын отрядууд тус улсын зүүн нутагт Дейр-эз-Зоре мужид нефтийн гурван цооногийг түймэрдлээ" гэж Сирийн эрх баригчид өнгөрсөн сарын 31-нд мэдээлэв. Босогчдын янз бүрийн бүлгүүд өөрсдийн гарт орж ирсэн нефтийг хувааж авах гээд тохиролцож чадаагүйгээс ийм үйлдэл хийсэн байна. Галыг унтраахаар Сирийн нефть олборлодог томоохон компани болох Furat Petroleum оролдож байгаа аж.

Сирийн SANA агентлагийн мэдээлж буйгаар өөр зургаан цооногийг галдсан сурагтай ч тэдгээр цооног чухам хаана байгаа хийгээд өөр бусад мэдээлэл байхгүй гэнэ. Хэдийгээр Сирид иргэний дайны байдалтай байгаа ч нутаг дэвсгэрийнх нь ихээхэн хэсгээс нефть олборлож, боловсруулж байгаа гэнэ. Босогчид өөрсдийн эзэлж авсан газраас олборлосон түлшээ Засгийн газрын хүчний хяналтад байгаа районуудад ч тээвэрлэж аваачаад зарж байдаг аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.