Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ЫН 75 ДАХЬ ГИШҮҮНИЙГ ЭНЭ САРЫН 13-НД ТОДРУУЛНА

УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтыг энэ сарын 13-нд хийхээр Тойргийн хорооноос нь товложээ. Тус тойргийн гурав дахь мандатаас УИХ-д сонгогдох хүнийг энэ өдөр тодруулах юм. Хамгийн олон санал авсан ч сонгогчдын 28 хувийн босго давж чадаагүй МАН-ын Ч.Сумъяабазар, АН-ын Л.Эрхэмбаяр нарын хэн нэг нь УИХ-ын 75 дахь гишүүнээр дээрх санал хураалтын дүнд тодрох учиртай.

Шүүх дээр удаан хугацааны турш асуудал нь хэлэлцэгдсэний эцэст нэр дэвшигч Л.Эрхэмбаярын гомдлыг хэрэгсэхгүй болгосон билээ. Эл санал хураалтыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулна гэж байсан ч ийнхүү наашлуулсан байна. Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан хоорондоо хагаралдаж, удирдлагаа сольсон. Мөн орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн зэргээс нь үүдэн АН-ынхан дахин санал хураалтыг Төрийн тэргүүний сонгуультай зэрэгцэн явуулахыг дэмжээгүй сурагтай.


С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.