Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ховдын оргодлууд олдоогүй байна

Ховд аймгийн жирийн дэглэмтэй хорих 457 дугаар ангиас өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Х.Мягмаржав, Ц.Батбаяр, А.Отгонбаяр нар бүлэглэн оргосон тухай бид мэдээлсэн. Тэднийг баривчилж чадаагүй байгаа тул Эрүүгийн цагдаагийн газраас зураг, мэдээллийг нь олон нийтэд ил болголоо. Оргодлууд Ховд, Увс, Говь-Алтай аймагт орогнож байж болзошгүй гэнэ. 1. ХӨТӨӨГИЙН МЯГМАРЖАВ: 1990 оны есдүгээр сарын 23-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. Толгойн ар дагзанд сорвитой, хоёр гарын шуунд шархны бор сорвиудтай гэсэн содон тэмдэгтэй. Оргох үедээ ялтны хангалтын хувцас болох саарал өнгийн хүрэм, өмд, хуучин бакалтай байсан. 2. АДЪЯАБААТАРЫН ОТГОНБАЯР: 1992 оны аравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилг үй. Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт амьдарч байсан. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 2010 оны тавдугаар сард таван настай охиныг хүчиндсэн хэргээр ял эдэлж байгаад оргожээ. Содон шинж тэмдэг толгойн ар дагзанд хагарсан, нурууны баруун хэсэг зүсэгдсэн, зүүн мөрөнд хутгалуулсан сорвитой, холын хараа муутай. Оргох үедээ хар саравчтай малгай, саарал хүрэм, өмд, хуучин бакалтай байсан. 3. ЦЭНДМААГИЙН БАТБАЯР: 1985 оны аравдугаар сарын 27-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилг үй. 2010 оны есдүгээр сарын 2-нд Эрүүгийн хуулийн 145.2, 148.1, 261.1-д зааснаар дөрвөн жил долоон сар хорих ялаар шийтгүүлсэн. Хоёр удаагийн ял шийтгэлтэй. Оргох үедээ мөн саарал хүрэм, өмд, хуучин бакалтай байсан. ЭЦГ-ын 262425, 265680, 265733, 88091166 дугаарын утсаар энэ ялтнуудын тухай мэдээллийг хүлээн авах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.