Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өдөөн хатгаж байна” гэж үзэв

 "Умард Солонгосын саяхны мэдэгдэл нь шинэ заналхийлэл биш, өдөөн хатгасан үйл явцынх нь үргэлжлэл юм" гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. БНАСАУ ойрын үед довтолгоо эхлүүлнэ гэх ямар нэг шинж тэмдэг алга байна гэж дээрх мэдэгдэлд дурджээ. Цэрэг дайны байдал хоёр Солонгосын хооронд бий боллоо гэж Пхеньян мэдэгдсэнд АНУ нэлээд анхааралтай хандаж байна.

Умард Солонгосын цахилгаан мэдээний төвөөс өнгөрсөн сарын 30-нд тараасан мэдэгдэлд дайн зарласан тухай үг үсэг байсангүй гэж "РИА Новости" агентлаг тэмдэглэв. Харин Умард, Өмнөдийн харилцаа "цэрэг дайны үеийн байдалд орж" байгаа бөгөөд цаашдаа бүрэн хэмжээний цөмийн дайн болж болзошгүй юм. Пхеньяныг цөмийн гурав дахь туршилт хийсний дараа 2013 оны гуравдугаар сард эхэлсэн АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулиас хойш Умард Солонгос нь Сөүл болон Вашингтонд заналхийлсээр байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.