Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банштай цайтай амралт

Эквадор улсын Кито хотод болсон Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны 128 дугаар Ассамблейн чуулганы хуралдаанд манай улсаас УИХ-ын дэд дарга С.Баярцогт, гишүүн С.Бямбацогт, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар оролцоод эх орондоо өчигдөр иржээ. Аяллын турш твиттертээ болж буй үйл явдлын талаар мэдээлж байсан гишүүн Г.Уянга “Долоо хоногийн нэгд нь л орон дээр, бусдад нь онгоцонд унтлаа” хэмээн бичжээ. Дэлхийн өргөргийн тэг цэг хүртэл ажилласан учраас түшээд замдаа багагүй алжаасан бололтой. Сүүлдээ гэр бүлээ санаж баларсан гэнэ. Эрхэм гишүүн аян замын алжаалаа өчигдөр гарынхаа банштай цай хийж уугаад тайлсан байна. Явсан ажил, үзсэн харснаасаа хэрэгжүүлэх шинэ санаа, хийх ажлынхаа төлөвлөгөөг ч гаргаснаа цухуйлгасан байна лээ. Бас явсан ажлынхаа талаар удахгүй мэдээлэл хийх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.