Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмэгтэй парламентчдын эзлэх хувиар 40 орноос 23 дугаарт жагсав

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, гишүүн Г.Уянга нар энэ сарын 22-27-нд Эквадор улсын Кито хотод болсон Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны 128 дугаар Ассамблейн чуулганы дагалдах хуралдаан болох Эмэгтэй парламентчдын 18 дугаар хуралдаанд оролцлоо. Эмэгтэй парламентчид ОУПХ-ны жендерийн асуудлаарх үйл ажиллагаа, Жендерийн мэдрэмжтэй парламентуудын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг ярилцав.

Улс орнуудын 2012 онд шинээр байгуулагдсан парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг өмнөх парламенттай нь харьцуулахад тэргүүн байранд Сенегал улс орсон бол манай улс 23-т оржээ. Мөн парламентад орох, улс төрийн карьераа ахиулахад улс төрийн намуудын жендерийн мэдрэмжгүй байдал, парламент дахь хүйсээр ялгаварлан гадуурхалт болон дарамтууд эмэгтэйчүүдэд томоохон саад болдог тухай ярилцаж, цаашид олон улс оронд улс төр дэх жендерийн тэгш байдлыг хангахын төлөө эмэгтэйчүүд хамтран ажиллахаар болсон байна.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.