Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ, ЯПОНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

 Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсын Гадаад хэргийн яам хоорондын бодлогын хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 3 дугаар сарын 26-нд болов. Зөвлөлдөх уулзалт Японы Ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалын өмнө болсноороо онцлог байв.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр тэргүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, Олон улсын байгууллагын газар, Ази Номхон далайн орнуудын газрын төлөөлөл тус тус оролцов.

Японы төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Нэгдсэн бодлогын газрын дэд захирал, Элчин сайд К.Ямазаки тэргүүлэн оролцсон бөгөөд уулзалтаар хоёр орны гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, Зүүн хойд Ази, Төв Азийн бүс нутгийн байдал, бүс нутгийн интеграци болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар байр сууриа харилцан илэрхийлж, санал солилцов. 

Мөн зөвлөлдөх уулзалтад оролцож буй Элчин сайд К.Ямазаки тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг хүлээн авч уулзав гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.