Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьсан хязгаарыг эргэн харна

УИХ-ын дэд дарга М.Энхболдод Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өчигдөр өргөн барилаа.

Өнгөрсөн оны тавдугаар сард баталсан энэ хуульд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон тухайн аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хувиас дээш байх тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авахаар заасан юм. Энэ нь хөрөнгө оруулагч, түүнээс дээш хөрөнгө оруулалтыг саналаараа хийх хүсэл, эрмэлзлийг багасгах хандлага төрүүлж буй юм байна. Учир нь УИХ-аас шийдвэрлэх тухай хэлцэл нь салбараасаа шалтгаалаад хэт жижиг, тухайлбал, уул уурхайн салбарт өрөмдлөг эсвэл тээвэрлэлт зэрэг асуудал байж болохоор байгаа бөгөөд тэр бүрт УИХ хэлэлцэж шийдвэр гаргах нь ажлын ачаалал болон бизнесийн орчны хувьд таагүй, тохиромжгүй нөхцөл үүсгэж байна гэдгийг Ч.Сайханбилэг сайд ярилаа.

Тиймээс Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4.7 дугаар заалтыг өөрчлөн найруулж, 100 тэрбум төгрөгийн босгыг арилгах, УИХ-аас зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хувь 49-өөс дээш байх тохиолдолд холбогдох хэлцлийг шийдвэрлэж байхаар хуулийн төслийг боловсруулсан байна. Төслийг хаврын чуулганаар хэлэлцэж баталснаар стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтад тавьж буй зөвшөөрөл авах үйл ажиллагаа тодорхой болж, илүү шуурхай шийдэгдэх боломж нээгдэнэ хэмээн Засгийн газар үзэж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.