Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ленинтэй хэн хамт байх вэ

Большевик хувьсгалын удирдагч В.Ленины мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан Украины нийслэл Киев хотод түүний өмсөж зүүж байсан хувцасыг үзэсгэлэнд тавьсан байна. Ленин хэзээ ч Киевт очиж байгаагүй ч түүний музей 1938 онд тэнд нээлтээ хийсэн гэнэ. Одоо тус музейг Урлагийн ордон гэх болсон бөгөөд санд нь хадгалагдаж байсан эд зүйлсийг дахин гаргаж хүмүүст үзүүлэхээр болжээ. Үзэсгэлэнд Лениний цөллөгөнд байхдаа өмсч байсан гэх ноосон оймс, тариачин маягийн урт цамц зэргээс гадна, буудүүлах үедээ өмс байсан гэх хослолын дуураймал тавигджээ. Зөвлөлт засгийн жилүүдэд социалист ертөнц тэр чигээрээ Ленинтэй насан үүрд хамт байхаар шийдэж, элдэв аргаар мөнхжүүлж байсан аж. Киевийн төв талбайд сүндэрлэж байсан Лениний хөшөөг украинчууд тусгаар тогтнолоо зарласныхаа дараа буулган хаясан.
Үзмэрийг сонирхохоор ирж байгаа хүмүүсийн ихэнх нь ахмадууд бөгөөд залуучууд нэг их сонирхохгүй байгаа аж. “Ленинийг магтан дуулж, товойлгох зорилгоор эдгээр үзмэрийг таьвж байгаа хэрэг биш. Түүхийг сануулах үүднээс энэ бүхнийг хийж байгаа юм” гэж Урлагийн ордны менежерүүд ярьсан байна. Эдийн засаг муудахын хэрээр Зөвлөлт засгийг санагалзах хүмүүсийн тоо Украинд их биш ч гэсэн олширох хандлагатай болжээ.
Лениний удирдсан большевик хувьсгалаар мэндэлсэн Зөвлөлт холбоот улс оршин тогтносон он жилүүдэд 100 сая орчим хүн натурал бусаар амь насаа алдсан гэсэн тоо байдаг. Түүний байгуулахаар мөрөөдөж байсан ангигүй, өмчгүй нийгэм байгуулах гэсэн туршилт Оросын ард түмэнд хэлж баршгүй хүндээр туссан юм.  
О.ТОГОО "Өнөөдөр" сонин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.