Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Берёзовскийнүхэл олны анхаарал татсаа р

Нас барахаасаа хоёр сарын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Борис Берёзовскийн бичсэн захидал эх орондоо эргэж ирэх гэсэн залбирал нь байжээ хэмээн Оросын телевизийн НТВ сувгийн хөтлөгчдийн нэг Маргарита Симонян мэдээллээ. Тэрбээр "Би олон алдаа хийжээ. Намайг уучлах нь ихээхэн түвэгтэй болохыг ойлгож байна. Би төөрөлдөж явжээ, намайг уучлахыг хүсье" хэмээн бичсэн Берёзовскийн захидлаас иш татсан байна.

Харин Путин Берёзовскийд хариу өгсөн эсэхийг захидлын тухай телевизийн хөтлөгчид ярьсан ОХУ-ын Ерөнхийлөгчид ойр эх сурвалж хэлээгүй аж. Маргарита Симоняний хөтөлсөн "Төмөр хатагтай нар" нэвтрүүлэгт оролцсон "Московский комсомолец" сонины ерөнхий редактор Павел Гусев хэлэхдээ "Берёзовский Орост эргэн очихыг зөвшөөрөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол түүнд байх чанар. Хэрэв Орос улсын удирдагч, Ерөнхийлөгч маань түүнтэй холбоо тогтоож, ялангуяа түүнд хариу өгсөнсөн бол тэрбээр санасандаа хүрлээ гэж үзэж шинэ алхам хийх байсан. Тэр бол физиологийн хувьд өдөөн хатгагч, үүнийг хийхдээ хэнээс ч илүү байсан" гэсэн байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хожим нь хэлснээр бол Берёзовскийн төлөөний нэг хүн Путинтэй биечлэн уулзаж захидлыг нь гардуулж өгчээ. Захидлыг гараар бичсэн байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.