Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИТАЛИЧУУД ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭ ЭНЭТХЭГТ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХИЙГ ЗӨВШӨӨРӨВ

 Энэтхэгийн загасчдын амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа тэнгисийн явган цэргийн хоёр албан хаагчийг Энэтхэгт хүлээлгэж өгөхийг Италийн эрх баригчид зөвшөөрчээ хэмээн “Reuters” пүрэв гаригт мэдээлэв. Тэд өчигдөр Энэтхэгт ирсэн байна. Гэмт хэрэгтнүүдийн эрхийг хамгаална гэсэн хангалттай баталгаа Энэтхэгийн талаас өгсний дараа Италийн эрх баригчид ийм шийдвэр гаргасныг Энэтхэгийн ГЯЯ мэдэгдсэн аж. Усан цэргүүд ч энэ шийдвэрийг эсэргүүцсэнгүй.

Усан цэргүүд гэмт хэргээ төвийг сахисан нутгийн усанд үйлдсэн тул түүнийг Энэтхэгийн биш олон улсын шүүхээр шийдвэрлэх ёстой гэж үзэж Италийн эрх баригчид тэднийг Энэтхэгт өгөхөөс татгалзаж байсан юм. Энэ шийдвэрийг Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх тэгэхэд хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн аж. Түүгээр ч барахгүй Энэтхэгт суугаа Италийн Элчин сайд Даниэль Манчинийг тус орноос гарч явахыг Дээд шүүх нь хориглосон юм. Түүнээс гадна гэмт хэрэгтнүүдийг яагаад Энэтхэгийн талд өгөхгүй гээд буйг Дээд шүүхэд ирж тайлбарлахыг элчин сайдаас шаардаж байв.

Тэнгисийн явган цэрэг Массимилиано Латорре, Сальваторе Жироне нарыг барьцаагаар суллаж хоёрдугаар сарын эцсээр эх орон руу нь явуулаад байсан юм. Тэд Италид дөрвөн долоо хоног орчим байж, Парламентын сонгуульд оролцохыг зөвшөөрсөн учир өнгөрсөн оны эцсээр тэд Итали руу яваад Делид буцаж иржээ. Өгүүлж буй хэрэг явдал 2012 оны хоёрдугаар сарын 15-нд Энэтхэгийн Керали муж улсын эргийн орчимд болсон аж.

Италийн “Энрика Лекси” хөлөг онгоцыг хамгаалж байсан Латорре, Жироне нар тэгэхэд Энэтхэгийн хоёр загасчныг буудаж орхижээ. Тэдгээр загасчид их түрэмгий байсан учир далайн дээрэмчид гэж бодсон гэсэн тайлбар усан цэргүүд өгчээ. Тэгвэл загасчид зэвсэггүй байсан бөгөөд хөлөг онгоцонд ямар нэг аюул учруулахыг завдаагүй гэж Энэтхэгийн эрх баригчид нотолдог. Загасчид бас хөлөг онгоцноос хол байсан аж. Энэтхэгийн шүүх тавдугаар сард Латорре, Жироне нарт ял оноосон юм.


Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.