Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЖОЗЕ МАНУЭЛЬ БАРРОЗО: Монгол Улс бүс нутагтаа ардчиллын үлгэр дуурайл болж байгаа

Европын комиссын ерөнхийлөгч Жозе Мануэль Баррозо манай сурвалжлагчийн асуултад хариулав. Тэрбээр энэ сарын 23-24-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж буй юм.

-Монголд таны хийх анхны айлчлалын гол зорилго юу вэ?

-Миний бие Монголд анх удаа айлчилж байгаадаа маш их баяртай байгаа бөгөөд Европын комиссын ерөнхийлөгчийн хувьд энэ нь нэр хүндийн хэрэг. Европын холбоо нь Монгол Улстай найрсаг, ажил хэргийн харилцаатай байдаг, цаашид хоёр тал харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Айлчлалын үеэр Монгол Улс Европын холбооны Түншлэлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурна. Энэхүү хэлэлцээр нь бидний харилцааг өргөжүүлэх үндэс суурь болох бөгөөд үүнд зөвхөн улс төр, эдийн засгийн асуудлыг хөндөх бус соёл, боловсролын салбарт иргэд хоорондын харилцаа зэрэг манай ард түмнүүдийн сонирхолд илүү нийцсэн асуудлуудыг хамрах юм. Европын холбоо болон Монгол Улс нь ардчилал, хүний эрхийг дээдлэх, эрхз үйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд аюулгүй байдлын асуудлуудаа хамтран шийдэж чадна гэдэгт итгэдэг. Түншлэлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, харилцаагаа өргөтгөснөөр 2013 он бол бидний харилцаа, хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарсан жил болно гэдэгт итгэлтэй байна.

-Европын холбооны Азийн талаарх бодлогод Монгол Улс ямар байр суурь эзэлж байгаа вэ?

-Европын холбоо нь Азийн талаарх бодлогынхоо хүрээнд энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад хувь нэмэр оруу лах, ардчилал, сайн засаглал, эрх зүйт төрийг бэхж үүлэх зэрэг зорилт тавьж байгаа. Европын холбоо бүс нутаг, дэд бүс нутаг, хоёр талын яриа хэлэлцээгээр Азийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэхийг эрмэлздэг бө- гөөд Монгол Улсад айлчлах болсон нэг шалтгаан нь энэ юм. Монгол Улсын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Танай улс Солонгосын хойгийн асуудлыг энх тайван, аюулгүй байдлыг хангах замаар шийдвэрлэхэд оролцоогоо нэмэгдүүлж, Өмнөд Судан, Афганистан зэрэг улсад энхийг сахиулах ажил лагаанд идэвхтэй орол цож буйг бид сайшааж байна. Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-д нэгдсэнд бид сэтгэл дүүрэн байдаг. Танай улс одоо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байна. Ардчилалд амжилттай шилжиж, хөгжүүлэн бэхжүүлж байгаа туршлагаараа Монгол Улс бүс нутагтаа тод үлгэр дуурайл үзүүлж байгаа юм.

-Таны энэхүү айлчлал ирэх сард Монгол Улсад зохион байгуулах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Сайд нарын VII бага хурлын өмнөхөн болж байна. Монгол Улсын АОХН-ийг даргалах хугацаанд хийсэн ажлыг нь та хэрхэн дүгнэж байна вэ. Тус бага хуралд Европын комисс ямар түвшинд оролцох вэ?

Монгол Улс АОХН-ийг амжилттай даргалсан. Монгол Улсын санаачлан гаргасан “Ард чиллын боловсрол”, иргэний нийгэмтэй хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, авлигын эсрэг тэмцэх зэрэг нь цагаа олсон, ач холбогдол бүхий зорилтууд юм. Эдгээр үйл ажиллагааны хүрээ нь Монгол Улсын хэрэгжүүлсэн ажлуудыг онцгойлон тодорхойлж байна. Европын комисс нь АОХН-тэй идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд Европын холбооны Гадаад хэрэг, Аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч, Европын комиссын Дэд ерөнхийлөгч Кэтрин Эштон Улаанбаатарт болох АОХН-ийн уулзалтад Европын холбоог дээд хэмжээнд төлөөлөн оролцохоор төлөвлөөд байна.

-Монгол Улс, Европын холбоо нь эдийн засгийн салбарт нягт хамтран ажилладаг. Өнөөдөр Монгол Улс боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг тавьж байгаа нь Монголын олон мянган оюутанд цоо шинэ боломжийг нээж өгөх нь эргэлзээгүй юм. Монгол Улс, Европын холбоо хоёрын нийтлэг үнэт зүйлстэй холбогдуулан Монгол Улс, Европын холбооны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх талаар ямар бодолтой байдаг вэ?

-Юун түрүүнд, боловсрол бол аль ч орны урт удаан хугацаанд үргэлжлэх ирээдүйн амжилтын түлхүүр гэдэгт миний бие бат итгэдэг бө- гөөд энэ салбарт Европын холбоо болон Монгол Улс олон жил нягт хамтран ажиллаж ир сэнд баяртай байна. Европын хэд хэдэн хэлээр ярь даг монголчуудтай таарах нь энгийн зүйл болжээ. Энэ холбоо цаашид үргэлжилж, илүү бат бөх болоосой гэж би хүсэж байна. 2014 оноос эхлэн 2020 он хүртэл үргэлжлэх “Erasmus for All”, “Marie Sklodowska-Curie” зэрэг хөтөлбөрийн хүрээнд монгол оюут нууд, их дээд сургуулийн багш нарт Европын оронд сурч, багшлах тэтгэлэгт хамрагдах, Монгол Улс, Европын холбооны их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээг дэх юм. Бид Монгол Улсад дотоодын сүлжээ, зохицуулалтын бүтцүүд (Их сургуулиудын холбоо, Тэтгэлгийн зөвлөл, Монго лын томоохон их дээд сургуулиуд дахь олон улсын төлөөлөгчийн газар гэх мэт) бий болгох, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх бөгөөд ингэснээр танай улсын дээд боловсролын байгууллагуудын Европын их сургуулиудтай харилцах чадвар өсч, Европын холбооноос дээд боловсролын хөтөлбөрийн хүрээнд санал бол гож буй боломжуудаас илүү ихээр хүртэх боломжтой болно. Ирээдүйд Европын иргэдэд танай гайхалтай орны хөгжил дэвшил болон эртний соёл, уламж лалыг бүрэн дүүрэн танилцуулах Монголын соёлын арга хэмжээ Европт илүү олноор зохиогдоно гэдэгт бид найдаж байна.

-Монгол Улсын Засгийн газар тогтвортой ногоон хөгжилд ихээхэн ач холбогдол өгч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг шинээр байгуулсан билээ. Европын холбоо нь байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийн талаар хэрэгжүүлдэг бодлогоороо дэлхийд тэргүүлдэг. “Европ 2020” стратегид дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилт ямар шатанд явж байна вэ?

-“Европ 2020” нь Европын холбооноос дэвш үүлсэн 10 жилийн хөгжлийн стратеги юм. Энэ нь зөвхөн манай зарим гишүүн оронд тулгарч буй хямралыг даван туулах тухай ярьж байгаа хэрэг бус. Энэхүү стратеги бидний хөгжлийн загварын дутагдлыг арилгаж илүү ухаалаг, илүү тогтвортой, илүү өргөн оролцоотой хөгжлийн өөр хэлбэрийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилго тавьж байна. Тогтвортой хөгжилд чиглэсэн зорилтууд нь Европын хол бооны 2020 он хүртэлх стратегийн чухал хэсэг нь юм. Тухайлбал, эдгээр зорилт нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг дор хаяж 20 хувиар бууруулах, нөхөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлтийг 20 хувиар, мөн эрчим хүчний нийт үйлдвэрлэлтийг 20 хувиар тус тус нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Хэдийгээр эдгээр нь асар их хүчин зүтгэл шаардсан зорилтууд боловч бид энэ тал дээр дэвшилт гаргаж байна. Жишээ нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг Европ тивийн хэмжээнд багасгаж чадсан нь том ололт юм.

-Монгол Улс нь Европын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг дэлхийн эдийн засаг, нийгэм, технологийн дэвшлийн түлх үүр хэмээн үзэж Монгол Улсын Засгийн газар хэд хэдэн салбарт европ стандартыг нэвтрүүлэхэд чиглэсэн алхмуудыг хийж байна. Төв болон Зүүн Европын улс орнууд европ стандартыг нэвтрүүлснээр Европын холбоонд элсэх үүдээ нээсэн билээ. Европ стандартын талаарх Таны бодол?

-Миний энэхүү айлчлалын хүрээнд Түншлэлийн хамтын ажиллагааны хэлэлцээрээс гадна бас нэгэн чухал баримт бичигт гарын үсэг зурах гэж буйд би их баяртай байна. “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн гэрээгээр Европын хол боо дөрвөн сая еврогийн санхүүжилт ол гож, Монголын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх юм. Монгол Улс европ стандартыг үндэснийхээ стандарт болгон хэрэгжүүлж буйд би баяртай байдаг. Энэ нь Европын холбоо, Монгол Улсын хооронд нягт үр дүнтэй хамтын ажиллагааны бат бөх суурийг тавьж байгаа юм. Мөн энэ нь хоёр талын худалдааны харилцааг өргөжүүлэхэд түлхэц өгөхөөс гадна Монголын бараа бүтээгдэхүүнд дэлхийн зах зээлд гарах боломжийг нээх болно. Европын комисс стандартчилал, техникийн зохицуулалтын ажлын хэсгүүдээрээ дамжуулан цааш дын зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна.

 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.